Дундуур шатахуунтай машинд чийг хуримтлагдахгүй

2019-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Зууны мэдээ” сонин “New car” сервистэй хамтарч өвлийн улиралд машинаа хэрхэн бэлтгэх тухай цуврал зөвлөгөөг хүргэж байгаа. Өмнөх дугаартаа өвлийн дугуйг хэрхэн сонгохоос эхлээд шил арчигч шингэнээ байнга солихыг анхааруулсан. Тэгвэл энэ удаад хүйтний улиралд хөргөлтийн шингэний ач  тус болоод машин хучлаганы тухай дараагийн зөвлөгөөг хүргэе.

Дурын шингэн хийхийг хориглоно

Зарим жолооч хөргөлтийн шингэний тухай мэдлэг багатай учир тоохгүй өнгөрөх нь элбэг. Тэгвэл хүйтний улиралд таны зайлшгүй анхаарах ёстой зүйлийн нэг нь тус шингэн юм. Учир нь хөргөлтийн шингэн нь таны машиныг хэт халсан үед хөргөх, хэтэрхий хүйтэнд хөлдөхөөс хамгаалах үүрэгтэй. Тус шингэн нь улаан болон ногоон өнгөтэй. Хооронд нь холихыг хориглодог аж. Мөн зөвхөн хөлдөх хэмийг нь харж дурын шингэн хийвэл машины тань эд анги эвдрэх аюултай. Тиймээс төмөр хүлгийнхээ мотор, марк, хүчин чадалд тохирсон шингэнийг баталгаат газраас аваарай гэж зөвлөе.

Тод өнгийн хучлага сонгоорой

Тэсгим хүйтэнд таны машиныг ямар ч асуудалгүй асахад дулаан граж хэрэгтэй. Хэрэв гражид хийх боломжгүй бол дулаан хучлага хэрэглээрэй. Хучлага сонгохдоо хамгийн эхэнд материалыг нь хар. Салхи нэвтрүүлдэггүй, цэвэр даавуун, зузаан байх тусам чанартай, эдэлгээ урттай гэсэн үг. Мөн хоёр талаараа хучдаг, тод өнгөтэйг сонговол зүгээр. Учир нь харагдах орчин хязгаарлагдмал шөнийн цагт хар өнгийн хучлагтай машин харагддаггүй ажээ. Үүнээс гадна хүйтний улиралд та машиныхаа банкийг болж өгвөл дундуур шатахуунтай байлгаж заншаарай. Ингэснээр таны машинд чийг хуримтлагдах асуудал гарахгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

9 цаг 23 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

9 цаг 30 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

9 цаг 36 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

9 цаг 39 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

9 цаг 47 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

14 цаг 57 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

15 цаг 44 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

17 цаг 53 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

18 цаг 23 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

18 цаг 28 мин