60 жилийн дараах “Соёлын довтолгоо”

2019-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Одоогоос 60 жилийн өмнө буюу 1959 онд МАХН-ын Төв хорооны хурлаас бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай тогтоол гарсан байдаг. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр үе шаттай өрнөсөн байдаг. Тус хөдөлгөөн нь монголчуудыг нүүдлийн амьдралаас хотын соёлд шилжихэд хамгийн том түлхэц болсон гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тэгвэл тухайн үеийг эргэн сануулсан “Соёлын довтолгоо” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ кино нь “Маск” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл юм. Нутгийн иргэдийг бүх нийтээр соёлжихыг үүрэгдэв. Усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, ариун цэвэрч байдлыг эрхэмлэх ёстой. Нүүдлийн амьдралтай монголчуудын хувьд энэ нь санаанд багтамгүй хүндхэн даваа байж. Харин энэхүү соёлын довтолгоог хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөнө... Кино зураг авалтыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хийжээ. Гол дүрд “Маск” продакшны жүжигчдээс гадна “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид тоглосон юм. Найруулагчаар Д.Мөнхбат, зургийн даргаар Ц.Ганзориг, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажилласан байна. Уран бүтээлчидтэй холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.  

Жүжигчин Ж.Мөнхсайхан:

-“Соёлын довтолгоо” кино түүхэн драм төрлийнх гэдгээрээ онцлог. Кино зохиолыг зургаан сарын хугацаанд бичсэн ч их чанартай болсон гэж дүгнэж байгаа. Бид бүтээлээрээ 60 жилийн өмнөх түүхийг эргэн сануулж, орчин үетэй холбосон. Миний хувьд Далхаа гэж ариун цэврийн байцаагчийн дүр дээр ажиллалаа. Дүрийн хувьд их зарчимч, харгис нөхөр. Уран бүтээлч бид киног хийхээр ярилцахдаа өнөөдөр ч соёлын довтолгоо хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Жүжигчин Ш.Жавхлан:

-Манай бүтээл нэг талаараа1959 оны соёлын довтолгоог ард түмэн хэрхэн хүлээж авсныг өгүүлэх ч нөгөө талаар одоогийн нийгэмд Монголын залуучууд соёлын довтолгоонд орох хэрэгтэйг сануулж байгаа юм. Бид киногоо хийхийн өмнө судалгаа хийж, тухайн үед байсан хүмүүстэй уулзсан. Түүхэн гэдэг утгаараа худал үйл явдал байж болохгүй. Миний хувьд соёлжихыг хүсдэггүй хөрөнгөтэй айлын эхнэрийн дүр дээр ажилласан.

Жүжигчин П.Эрдэнэзаан:

-1959 оны соёлын довтолгоо малчдын амьдрал, оюун сэтгэлгээний соёлд их өөрчлөлт авчирсан гэдэг. Харин өнөөгийн нийгэм, хотын харилцаа, сэтгэхүйд ч өнөөх соёлын тухай яригдаж байна. Энэ бол хэзээ ч хуучрахгүй сэдэв юм. Хүмүүсийн нүдийг баясгахаас илүү оюун тархинд нь нэгийг бодогдуулж чадвал бид энэ киног бүтээснийхээ шимийг амсч байна. Киноны үйл явдал тухайн үед амьдарч байсан хүмүүст залуу насыг нь санагдуулж, орчин цагийн залууст соёлын довтолгооны үр шим гэж юу болохыг ойлгуулах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин