Наро Банчэн гэгээнтний хүмүүнлэгийн үйлс хүүхэд багачуудыг баярлууллаа

2019-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Сар шинийг эх орондоо угтахаар ирсэн Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хэмээн нэрлэгддэг 160 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 169, 213 дугаар цэцэрлэг,  Сүхбаатар дүүргийн 20, 18, 16 дугаар хорооны цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 169 дүгээр цэцэрлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зохион байгуулав. Тэрээр тус газруудад Япон улсад үйлдвэрлэсэн “Magic ball” агаар цэвэршүүлэгч аппарат 100 ширхэгийг хандивласан юм. Энэ нь H1N1 томууны вирусээр хүүхэд багачууд ихээхэн өвчлөөд байгаа энэ үед цагаа олсон бэлэг, хүүхэд багачууд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш ажилчид, эмч эмнэлгийн ажилчдыг баясгасан хүмүүнлэгийн ажил боллоо. Наро Банчэн гэгээнтэн “Та бүхэн маш хариуцлагатай ажил хийж байна. Нөгөө талаар  хүүхэд багачуудтай ажилладаг та бүхнийг маш буянтай үйлс хийж байна гэж би боддог. Түмний олон хүүхдийг ёс суртахуунтай, зөв хүн болох төлөвшлийг нь хичээнгүйлэн бүрдүүлж өгөхийг хүсье. Танай байгууллагад өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч аппарат хүүхэд багачуудын эрүүл мэндэд бага ч болтугай тус болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн  онцгойлон дурдлаа. Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, нэг цагийн дотор  PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар сармагжуулах хүчин чадалтай юм байна. Наро Банчэн гэгээнтэн “Шидэт сар” хэмээн нэрлэгддэг энэхүү агаар цэвэршүүлэгчийг хандивлах хүмүүнлэгийн үйлсийг номын нөхөдтэйгөө хамтран хийж байгаагаа дурдан сайхан сэтгэлт нөхдөдөө талархалаа илэрхийлж байлаа. Тэрээр ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Энэтхэг улс руу Буддын шашин судлахаар мордсон билээ. Эх сурвалж: www.polit.mn
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин