“М.Энхболдыг огцруулаад орхих бус МАНАН дэглэмийг нураах ёстой

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МАНАН дэглэмийн эсрэг тэмцэгчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулаад санаа амрах бус  “Шударга бусын хонгил”-ыг сууриар нь нурааж байж үр дүнд хүрнэ гэж МҮАН, МАХН, ИЗНН-аас мэдэгдлээ. Мэдэгдэлд гарын үсэг зурсан намууд нь  олон жилийн өмнөөс “Стандарт бус Засгийн газар” нэртэйгээр МАН+АН хэмээх хууль бус аюулт үзэгдэл үүссэнийг олон түмэнд анхааруулан сэрэмжлүүлж, түүний эсрэг тууштай тэмцэж  ирснийг сануулах нь зүйтэй гэж үзэж байна. МАНАН-тай тэмцэх нь амаргүй ч амь бөхтэй оршсоор байгаа уг бүтцийг устгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөснөөр тайвширч болохгүй, тэгвээс олон түмний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүйг анхааруулж байна хэмээгээд  УИХ, Засгийн газарт хандаж  “Сануулан шаардах бичиг”-ийг хүргүүлж байгаагаа  мэдэгдлээ. “Сануулан шаардах бичиг”т: -Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан хууль бус аргаар их хэмжээний зээл аван завшиж, Монгол Улсыг  100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх -“Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг хууль бус аргаар авч луйвардсан эргээдүүдэд хариуцлага хүлээлгэж, улсын мэдэлд авах -Төмөртэй, Хустай, Баянголын ордын хувийн болон орон нутгийн өмчид байгаа бэсрэг ордууд, Цагаан суваргын зэсийн орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Шивээ овоогийн нүүрсний  орд зэрэг улсын төсвөөр хайгуул хийн олж тогтоосон ашигт малтмалын ордуудыг төрийн өмчид шилжүүлэн авч ард түмний мэдэлд өгөх -Монгол Улсын түүх, соёлын салшгүй чухал хэсэг болох өвгөд дээдсийн булш бунхан байрлаж буй Ноён уулын лицензийг цуцлан тэнд ашигт малтмал олборлохыг  хориглох  зэрэг  зэрэг 11 зүйл бүхий шаардлагыг дурджээ. Мөн эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагдахгүй бөгөөд  гагцхүү улс  төрийн эр зориг, ард түмнийхээ төлөө гэсэн ухамсар байхад хангалттай гэж үзэж байгаагаа гурван нам онцолжээ. Эх сурвалж: www.polit.mn
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

26 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

26 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

56 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

2 цаг 17 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

2 цаг 42 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

2 цаг 47 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

2 цаг 52 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

2 цаг 57 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

3 цаг 2 мин