Т.САЙХАН
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /01.28/ Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг Улсын харцага О.Хангайд гардуулан өглөө. О.Хангай нь Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Од” группийн бөх юм. Тэрээр цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2018 оны барилдаанд түрүүлсэн билээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм. Эх сурвалж:www.polit.mnЕрөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг О.Хангайд гардуулж өглөө
2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин