“Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч С.Баярцогт Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан уу?

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.  Шүүхийн  албан  ёсны шийдвэрт “Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар татан цагдан хорих санал ирүүлснийг хэлэлцэн,  нэг сарын хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэжээ. Ийнхүү С.Баярцогтыг шүүхээс хоёр дахь удаагаа хорих шийдвэр гаргаж байгаа нь энэ юм. Өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хорих шийдвэр гаргаж, улмаар зургадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ. Харин прокурорын  байгууллагаас  Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.  Тэгвэл ямар шинэ баримт гарч ирсэн бэ.  Тэр нь С.Баярцогттой ямар сэжмээр холбогдсон бэ гээд асуулт гарч ирсэн. “Шинэ нөхцөл байдал” гэдэг энэ үг анхаарал татаж байв. Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод байгуулахад Сангийн сайд С.Баярцогт аль хэдийнэ Хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч нь болчихсон байсан талаар яриа гарч эхлэв.  Хэрэв үнэн бол  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд маань хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцаа эзэмшигч нь байжээ гэсэн үг. 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн үйл явдлыг дахин сануулбал,  тэр өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг юм. “Айвенхоу Майнз”-ийн хувьцаа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа өссөн байгаа юм. Энэ мэдээж хэрэг л дээ. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх цөөхөн ордын нэгийн хөрөнгө оруулагч болсон“Айвенхоу Майнз”-ийн хувьцаа хувьцааны үнэ тэнгэр хадсан гэдэг. Тэр үед нь С.Баярцогт хувьцаагаа буцаагаад худалдчихсан гэх яриа ч байна. Улстөрч, бизнес эрхлэгчдийн хувьд хувьцаа худалдаж авах, арилжаалах гэдэг байж болох л асуудал.  Харин хувьцаа эзэмшиж байсан компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон бол энэ өөрөө гэмт хэрэг болно. Тиймээс энэ удаад оффшорын асуудлаас илүү, Оюутолгойн мөнгө мөн, биш гэдэг эргэлзээнээс илүү “хавх”-нд С.Баярцогт орлоо гэсэн үг. Тэгвэл түүнтэй ойролцоо хэргээр хуулийн байгууллагад шалгуулаад яваад байгаа Ерөнхий сайд асан С.Баяраас юу гарч ирэх бол гэдэг асуулт бас гарч ирнэ. С.Баярцогтыг 2008 онд Стандарт бус Засгийн газарт С.Баяр бараг л захиалж, Сангийн сайд болгосон гэдэг. С.Баяр бол өнгөрсөн жил Цагдан хорих төвд саатуулагдсанаасаа хойш хэсэг чимээгүй байсан. Харин сүүлийн үед улс төрийн элдэв томилгоонд хүртэл оролцох болсон гэцгээж байна. Өнөө маргаашгүй эзэнгүй онгойх УИХ-ын даргын суудалд хүртэл хүнээ томилохоор бэлдчихсэн гэх сураг байна.  М.Энхболдыг УИХ-ын даргаас буухаар оронд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг очно гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд битүү яригдаж байна. “...Н.Энхболдыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа юм байна” гээд л. Оюутолгойн гэрээг байгуулсан Сангийн сайд С.Баярцогт нөгөө талын хувьцаа эзэмшигч байсан нь дуулдаж байх зуурт Ерөнхий сайд байсан С.Баяр УИХ-ын дараагийн даргыг томилно гээд харайлгаж явна. Ер нь бол С.Баяр одоохондоо “Айвенхоу Майнз”-ийн хувьцаа эзэмшигч байсан нь илрээгүй ч АТГ-ынхны шалгаад байгаа Оюутолгойн гэрээг байгуулаад хувьдаа ашиг орлого хийсэн нь нотлогдож ч мэдэхээр болсон тухай мэдээлэл Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар нь яваад эхэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.17 № 12 (5979)    
ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

8 цаг 35 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

8 цаг 54 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

10 цаг 4 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

12 цаг 36 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

16 цаг 39 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

18 цаг 34 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

18 цаг 44 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

19 цаг 9 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

19 цаг 19 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

19 цаг 24 мин