Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэх шинэ гарц: Улс генетик нөөц ашиглалтаас 2.5 их наяд төгрөгийн мөнгөн үр ашиг олох боломж байна

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Генетик нөөц нь улс орны эрдсийн баялагтай ижил хэмжээний эдийн засгийн баялаг бүтээх нөөц учраас хүн төрөлхтөний  амьжиргаагаа залгуулах гол хэрэгсэл болоод зогсохгүй олон тэрбум долларын үр ашиг бий болгох үйлдвэрлэлийн түвшинд  хүртлээ хөгжиж байгаа чухал ач холбогдолтой нөөц юм.   Хүн төрөлхтөн өнөөдөр  өдөр тутмын хэрэглээ болох хоол хүнс, эдлэл хэрэглэл, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүнийг генетик нөөцөөс гаргаж авч үйлдвэрлэж байна. Ганцхан жишээ дурьдая. Дэлхийн хүнс эмийн захиргаанаас баталгаажуулсан эмийн 60 хувь генетик нөөцөөс гаралтай байна.   Генетик нөөц ашигладаг салбаруудын Дэлхийн цаашдын чиг хандлагаас харахад ирээдүйд хөдөө аж ахуй салбарын хөгжил 50%, эм үйлдвэрлэлийн салбар 15%, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл 9%, ургамал судлал 7%, биотехнологийн үйлдвэрлэл 15% өснө гэж тодорхойлжээ. Монгол Улсад генетик нөөц ашиглалтын ирээдүйн чиг хандлага, түүнээс үүдэх эдийн засгийн үр ашгийн тооцоог БОАЖЯ, НҮБХХ –ны захиалгаар  “Монголын усны форум –Усхэлц” ТББ  гүйцэтгэж тайлан гаргасан  байна. Тус тайлангийн мэдээллээс үзэхэд генетик нөөц улсын эдийн засагт ямар их хувь нэмэр оруулж болох нь харагдаж байна. ГЕНЕТИК НӨӨЦ ХАА-Н САЛБАРТ Генетик нөөц ашигласнаас гарах шууд нөлөөгөөр хамгийн өндөр боломжтой салбар бөгөөд олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу бүтээгдэхүүний одоогийн хэмжээг 50% хувь өсгөхөд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1305.2 тэрбум төгрөгөөрнэмэгдэх боломж байна.   ГЕНЕТИК НӨӨЦ- БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ Сүүлийн жилүүдэд ургамал, амьтны  түүхий эд ашиглан байгалийн гаралтай, гоо сайхны бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж мөн тодорхой хэмжээгээр экспортлож байгаагийн зэрэгцээ  зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл ч өсөх хандлагатай байна. Эндээс харахад боловсруулах (хүнс, гоо сайхан гэх мэтүйлдвэрлэлийн одоогийн хэмжээг 25% хувь өсгөхөдэцсийн бүтээгдэхүүн 793.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ салбарын онцлог бол мэдлэгт суурилсан шинэ технологи нэвтрүүлж, генетикийн нөөцийг ОУ-ын стандартад нийцүүлэн  дахин боловсруулж, экспортыг нэмэгдүүлэх юм.   ГЕНЕТИК НӨӨЦ- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ  Байгалийн гаралтай эм, бэлдмэл хэрэглэх болсон хэрэглэгчдийн одоогийн хандлагад үндэслэн эм үйлдвэрлэлийг дэмжиж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарын эцсийн бүтээгдэхүүний одоогийн хэмжээ 10% хувь буюу 73.6 тэрбум төгрөгөөр өснө. Байгалийн гол, нуур болон бохир усыг биологийн аргаар цэвэршүүлэн дахин ашиглах замаар эцсийн бүтээгдэхүүний одоогийн хэмжээг 10% хувь буюу 10.3 тэрбум төгрөгөөр өсгөх боломж байна   ГЕНЕТИК НӨӨЦ БИО ТЕХНОЛОГИЙН ШУ-НЫ САЛБАРТ Аливаа ургамал, амьтны генетик нөөцийн ач холбогдлыг нээж илрүүлэх нь маш их хөдөлмөр, үнэ өртөг шаардсан ажил бөгөөд судалгаа шинжилгээний ажил хийлгүйгээр генетик нөөц ашиглах боломжгүй учир энэ салбарын өөрийнх нь эцсийн бүтээгдэхүүний одоогийн хэмжээ 2 дахин нэмэгдэнэ гэж үзвэл мөнгөн үр ашиг нь  410.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Зөвхөн дээрх  салбаруудад генетикийн нөөц ашигласнаас 2.5 их наяд төгрөгийн мөнгөн үр ашиг бий болох тооцоо гарч байна. Энэ нь 2017 оны ДНБ-ний 9.9 хувьтай тэнцэх хэмжээний дүн юм. Байгалийн нөөц болох биологийн нөөцөд агуулагдаж байдаг генетик нөөцийн ашиглалтаас  эдийн засагт үзүүлэх үр ашиг байгалийн нөөцийг шууд ашиглаж олж байгаа үр ашгаас асар их болохыг ч мөн энэ судалгаагаар харуулсан байна. Байгалийн амьд нөөц нь нэг талаас хүний хөдөлмөр шингээгүй, нөгөө талаас нийгмийн үйлдвэрлэлд ихэвчлэн түүхий эд байдлаар орц  болж ашиглагддаг. Байгалийн түүхий нөөц нь биологийн, болон түүний генетик нөөцийг агуулж байгаа бөгөөд манайд судалгаа шинжилгээ, хүнс амьжиргаанд төдийгүй үйлдвэрлэлийн зориулалтаар ч дотооддоо бага хэмжээгээр ашиглаж байгаа боловч ихэнх биологийн нөөц (генетик нөөц)-ийг гадагш хараа хяналтгүй хил давуулсаар байна. Өнөөгийн байдлаар генетик нөөц ашиласны төлбөр хураамж авах эрхзүйн орчин манай улсад хараахан бүрдээгүй бөгөөд байгалийн нөөцийг шууд ашигласны төлбөр хураамж авч байна. Тухайлбал Монгол улс 2015-2017 онд байгалийн баялаг ашигласны төлбөрөөс жилд дунджаар 102,6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.   Одоогоор  байгалийн баялаг ашигласнаас олж байгаа дээрх орлогыг генетикийн нөөц ашиглаж эдийн засгийг хөгжүүлэх чиглэлтэй харьцуулж үзэхэд зөвхөн ХАА салбарт генетикийн нөөц ашигласнаас бий болох үр ашгаас даруй 12 дахин, хүнс гоо сайхны үйлдвэрлэлээс 7 дахин бага байна. Зураг Х2. Генетик болон байгалийн нөөц ашигласны үр ашиг   Манай улс ашигт ургамлын нөөцийг бүрэн тогтоогоогүй байна. Зөвхөн нөөцийг нь тодорхой хэмжээгээр тогтоосон нэн ховор, ховор, ашигт ургамлын ашиглалтын нөөцийг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд 980.5 тэрбум төгрөг болж байна. Эдгээр ургамал цаашид бүтээгдэхүүн болно гэж үзвэл энэ дүн хэд дахин өсөх боломжтой.   Мөн бэлчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд бэлчээрийн ургамлын нөөц нь ургамлын генетик нөөцтэй салшгүй холбоотой. Тухайлбал байгалийн бэлчээр, хадлангийн ургамлан бүрхэвч нь бүхэлдээ биологи, генетик нөөцийг агуулна. Үүнийг үндэслэн генетик нөөцийн үнэлгээг нэмж тооцоолоход бэлчээрийн нөөц 3991.5 тэрбум хадлангийн нөөц 434.8 тэрбум төгрөг болж байна.   Манай оронд ийнхүү хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх биологийн болон  генетик  нөөц жилд бүрэлдэн бий болдог нь мөнгөн үр ашгийн энгийн тооцооноос харагдаж байна. Гэтэл өнөөдөр бизнесийн байгууллагууд байгаа генетик нөөцийн багахан хэсгийг л ашиглаж байна. Иймд цаашид судалгаа шинжилгээ болон бизнесийн үйл ажиллагааг хослуулан хийх ажлыг өргөжүүлж генетик нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажилд анхаарч эрчимжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэх нэг чухал алхам юм.
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

41 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

48 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

54 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

57 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

1 цаг 5 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

6 цаг 15 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

7 цаг 2 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

9 цаг 11 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

9 цаг 41 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

9 цаг 46 мин