Засгийн газрын гишүүд ийм дүн авчээ

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд анх удаа зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах аянг зохион байгуулсан юм. Төрийн аудитын байгууллагаас зөвхөн аудит хийж, дүгнэлт гаргаад орхих биш тухайн аудитаар илэрсэн зөрчил дутагдлаа зассан уу, илүү сайжруулсан уу гэдэгт анхаарал тавьж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажилладаг. Шалгагдагч байгууллагуудын хувьд аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжийг бүрэн биелүүлдэггүй, нэг гаргасан алдаа дутагдлаа жил давтан дахин гаргадаг зэрэг нийтлэг асуудал байсаар ирсэн. Тиймээс өнгөрсөн онд Төрийн аудитын байгууллагаас анх удаа өгсөн зөвлөмжийнхөө хэрэгжилтийг шалгаж, Монгол Улсын Ерөнхий аудитор тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газрын бүх гишүүд болон тэдний харьяаны байгууллагуудын удирдлагуудтай нүүр тулан уулзаж, шалгалтын үр дүнг танилцуулсан юм. Ингэхдээ тухайн байгууллагад хийсэн аудитаар илэрсэн алдаа зөрчлийг дахин сануулж, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг ярилцаж зөвлөсөн. Үндэсний аудитын газраас жил бүр салбарын сайдууд буюу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад бүхэлд нь санхүүгийн тайлангийн аудитыг хийдэг. Энэхүү аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор зөвлөмж, албан шаардлага, актыг тухайн байгууллагад өгдөг. Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг шалгах аяныг хоёр дахь удаагаа хийж, үр дүнг нь танилцуулах уулзалтыг бүх яамдад зохион байгуулсан. Байгууллагууд тайлангаа хугацаандаа өгөхөөс эхлээд сахилга хариуцлагаа дээшлүүлэх тал дээр сайжирсан, мөн аудитын байгууллагаас өгсөн шаардлага, зөвлөмжийг биелүүлэх хандлага өөрчлөгдсөн нь аяны бас нэг үр дүн гэж Үндэсний аудитын газраас тодотгов.  Салбарын яам болон тэдгээрийн харьяа байгууллагууд 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил дутагдлаа хэрхэн засч залруулан, ямар дүн авсныг дараах байдлаар тоймлон харуулья. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.16 № 11 (5978)  
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин