ЖДҮ-гийн зорилтот бүлгийн нэгдүгээр багийнхан

2019-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН ЖДҮХС-г “цөлмөсөн” УИХ-ын гишүүд нэр бүхий албан тушаалтнуудын асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Улсын Ерөнхий прокуророос ЖДҮ-гийн нэгдүгээр багийнхан буюу дөрвөн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганд танилцуулсан. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын нэр эхний ээлжинд орж ирлээ. Бусад гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг шалгаж байгаа бөгөөд удахгүй парламентад оруулж ирнэ гэдгийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан онцолсон. УИХ-ын чуулганаар ЖДҮХС-гаас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан гишүүдээ явуулах эс явуулах асуудлыг шөнө дөл болтол хэлэлцсэн ч дөрвөн гишүүнд ангийн нөхөд нь хариуцлага тооцож чадаагүй. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагаас ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой бага хүүтэй зээлийг дундаас нь авсан явдал нь гэмт хэрэг мөн. Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал нөлөөлж байна гэсэн үндэслэлийг зааж оруулж ирсэн ч парламент ЖДҮ-гийн нэгдүгээр багийнхныг авч үлдлээ. Тэд ЖДҮХС-гаас зээл авсан нь гишүүдийн буруу юу, үгүй юү гэсэн байдлаар хаацайлаад өнгөрлөө. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ энэхүү зээлийг зорилтот бүлгийн хүмүүст олгосон гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр бол ЖДҮ-чин гишүүд зорилтот буюу эмзэг бүлгийнх болж таарч байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүн Л.Энхболд ББСБ-тай, Г.Солтан “Монгол шаазан” гэх томоохон компанитай, харин Д.Дамба-Очир “Лүн-Очир” гэх компанитай, мөн Б.Ундармаа арилжааны банкаас гадна эмнэлэгтэй гээд УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанийг жагсаавал урт дараалал гарна. Тэгэхээр ийм хөрөнгөтэй улстөрчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт эмзэг, зорилтот бүлгийнх гэж үнэлэгдэж байгаа гайхалтай юм. Б.Батзориг цааш нь ярихдаа ЖДҮХС-гаас давхардсан тоогоор 900 орчим тэрбум төгрөг олгогдсон байдаг. Зээлийн эргэн төлөлт боломжийн хэмжээнд явж байгаа. Яагаад гэхээр зорилтот бүлгүүдэд очдог юм гэлээ. Түүний хэлснээр зорилтот бүлэг гэдгийг тодруулъя. Уг нь бол аливаа нэгэн бүлэгт төрийн бодлогоор зохицуулалт хийгдсэн хүмүүсийг зорилтот бүлэг хэмээн тодорхойлдог юм байна. Тухайлбал, Засгийн газрын тэтгэлэг зөвхөн онц сурсан оюутнуудад олгогдох ёстой. Муу сурсан бол энэ тэтгэлгийг олгохгүй. Энгийнээр тайлбарлавал ердөө л энэ. Тэгэхээр ЖДҮХС-гийн зээлийг 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай жижиг компаниудад олгодог. Тэгэхээр парламентад орж ирж байгаа асуудал нь УИХ-ын гишүүд энэ зарчмыг зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон л асуудал юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ингэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан байжээ. Энэ талаар Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тэмдэглэлд дурдсан байна. Харин Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн гэдгийг мөн прокурор хэлсэн. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд төрөөс авсан зээлээрээ хувийн өрөө даржээ. Анх зээл авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авах үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байгаа юм билээ. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувьд зээлээс хасагдсан байсан компанийн нэрээр зээл авчээ. Түүний дэмжиж 800 сая төгрөгийн санхүүжилт авсан гэх “Доктор МЭИК” ХХК урд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байжээ. Ийнхүү УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг хуулийн үндэслэл зааж, эгүүлэн татах гэсэн ч парламент хамгаалаад үлдлээ. ХХААХҮ-ийн сайд асан нь хүртэл зорилтот бүлгийнх байсан хэмээн өмгөөлөв. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Би гэмт хэрэг мөн гэж үзэн оруулж ирсэн. Яагаад гэхээр ард нийтийн тэгш байдалд өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж халдсан байна” гэж хэлээд ч хуулийн “баг” ялагдлаа. Харин ЖДҮ-г цөлмөсөн зорилтот бүлгийн нэгдүгээр багийн дөрвөн гишүүн бүрэн эрхтэйгээ үлдэв. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

3 цаг 39 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

11 цаг 8 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

11 цаг 59 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

12 цаг 6 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

12 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

12 цаг 41 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

17 цаг 5 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

17 цаг 10 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

17 цаг 20 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

17 цаг 25 мин