Х.Сэлэнгэ: Монголчуудын эв эеийн сургааль нь хүн төрөлхтний оршихуйн үндэс, үнэт зүйл юм

2019-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын эзэн тодорлоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл нар тус тус хүртэж байсан юм. Тэгвэл тав дахь удаагийн шагналын эзнээр анх удаа эмэгтэй эрдэмтэн тодорсон нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ юм. Тэрээр  "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлээрээ хүртлээ. Х.Сэлэнгэ баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Юуны өмнө багшдаа баярлаж байгаагаа илэрхийлье. Багшийн маань буян заяа, үйл хэрэг олон түмэн шавь биднийгээ үргэлжид ивээж байх болтугай. Багшийн маань үзэл баримтлал, үйл хэргийг үргэлжлүүлж Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс  энэхүү нэр хүндтэй шагналыг бий болгосонд талархал илэрхийлье. Миний энэхүү бүтээл шинжлэх ухааны бүтээл бөгөөд монголчуудын төрт ёс, түүний уламжлал үнэт зүйлийг илрүүлэн гаргаж, орчин үеийн онол, арга зүйн үүднээс дахин үнэлэх оролдлого хийсэн юм. Энэ үндсэн дээр монголчуудын төрт ёс, төр барихуйн ёс, төр засахуйн ёс нь өнөөгийн Монголын төр ёсны үнэт зүйл болохыг тодорхойлохын зэрэгцээ монголчуудын эв эеийн тухай сургааль нь хүн төрөлхтний оршихуйн үндэс, үнэт зүйл болохыг шинжлэх ухааны үүднээс нотлох оролдлогыг хийснээрээ онцлогтой юм. Энэхүү шагнал миний бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг өргөж байгаад туйлын баяртай байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

6 цаг 8 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

7 цаг 8 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

7 цаг 10 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

7 цаг 14 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

7 цаг 45 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

8 цаг 50 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

11 цаг 59 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

14 цаг 47 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

14 цаг 52 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

14 цаг 57 мин