Жагсаалын үеэр үймээн үүсгэхээр төлөвлөсөн хоёр иргэнийг саатуулжээ

2019-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын даргыг огцрохыг шаардсан жагсаалыг УИХ-ын нэр бүхий гишүүд Төв талбайд хоёр удаа зохион байгуулсан. Сүүлийнх буюу энэ сарын 10-нд болсон жагсаал олон нийтийг өргөн хүрээнд хамарч, сүүлдээ жагсаал зохион байгуулагчид “Үймээн дэгдэж магадгүй. Хяналтаас” гарлаа гэж мэдэгдсэн нь нийтийг айдаст автуулаад байсан юм. Гэсэн ч цагдаагийнхан жагсаалыг тайван байдлаар тарааж чадсан юм. Тэгвэл “МАНАН” дэглэмийн эсрэг, монгол түмнийн нэгдэл” эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн самуун дэгдээж болзошгүй  хоёр иргэнийг цагдаагийнхан саатуулжээ. Жагсаалд оролцсон иргэдийн дунд  Говьсүмбэр аймгийн харьяат 23 настай Э болон Сүхбаатар дүргийн 23 настай А нар нь биедээ 22 см урттай 3.5 диаметртэй шар өнгийн цаасан гадаргуутай ф-511, т-78 загварын утаа гаргагч хоёр ширхэг, хорт утааны зориулттай маск нэг ширхэгийг авч явсныг эргүүлүүд илрүүлсэн байна. Нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр үймээн үүсгэж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас дээрх хоёр иргэнийг саатуулах арга хэмжээ авсан аж. Тэд мэдүүлэгтээ  кино зураг авалтанд ашиглахаар авч явсан хэмээжээ.  Харин цагдаагийнхны урьдчилсан шалгалтаар үймээн дэгдээж иргэдийг турхирч болзошгүй байсан нь тогтоогдсон учраас  нарийн мөрдөн шалгахаар болжээ. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 48 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 12 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 12 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 13 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 25 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 59 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 21 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 42 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 59 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 15 мин