С.Дамдиндорж: “Утгын чимэг”-т уралдаад байя гэж бодож байна

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Богино өгүүллэгийн  “Утгын чимэг-22” наадмын эзэн, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Сольтогтохын Дамдиндоржтой  ярилцлаа. -Богино өгүүллэгийн наадам атал хоёр жил өнжиж байж болдог босго өндөртэй “Утгын чимэг”-т түрүүлсэнд баяр хүргэе.Хэдэн жил бүтээлээ сойж уралдав? -Монголын хүүрнэл зохиолыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж буй энэ наадмын  түрүүг хүртсэндээ  маш их баяртай байна.Цаашид өнжилгүй оролцох,  ингэхдээ амжилттай оролцох үүд хаалгаа нээлээ гэж бодож байна. Цаашид  өмнөхөөсөө  илүү бүтээл  туурвих эрч хүч авлаа. -Та яруу найрагч хүн, үргэлжилсэн үгийн төрөлд  хэнийг илүүтэй уншиж ирсэн бэ? -“Ус шиг цэнхэр”, “Нар шингээгүй”, “Саран сургуульд ирсэн нь” зэрэг гайхалтай өгүүллэгүүд бичсэн Пэрэнлэйн Лувсанцэрэн, миний амьдралын их сургууль болсон “Наран тогоруу” гайхамшигт бүтээлийг  туурвисан Сэнгийн Эрдэнэ тэргүүтэй богино өгүүллэгийн нэрт мастеруудаа бишрэн хүндэлж байна. Тэр мундгуудын буянаар би зохиол бүтээлтэй орооцолдож, бичиж туурвиж явна. -Энэ жилийн наадам МЗЭ-ийн 90  ойтой давхцаж байгаагаараа онцлог болох шиг боллоо? -Зохиолчдын байгууллагын маань тэгш ой тохиосон сайхан наадам боллоо. Бас шинэ он гарч байна.  Надад хоёр, найм, есийн тоо ээлтэй байдаг. Тиймдээ ч би 2019 онд МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан, “Утгын чимэг-22” наадамд түрүүлсэн болов уу. Азтай, одтой сайхан наадлаа, их баярлаж байна. -Та өмнө нь хэдэн онд  “Утгын чимэг”-т зодоглож байв? -1999 онд “Чоно тарвагацах” богино өгүүллэгээ “Утгын чимэг”-т  сойж, хоёрдугаар шатны шилдэг есөн бүтээлд үлдэж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа оролцож шилдэгт шалгарлаа. -Таны “Гурван хэмжээс” өгүүллэг  ур хийц, утга агуулгын хувьд тун сонин, шинэлэг бүтээл болсныг судлаач, шүүгчид хэлж байсан. Та бүтээлээрээ  ямар санааг дэвшүүлсэн бэ? -Хүн өдөр тутам ухаажиж байх хэрэгтэй. Хэчнээн ухаантай хүн ч гэлээ   өдөр тутамд  өөр  нэгний алдаанаас суралцаж, боловсорч гэгээрч байх ёстой гэж боддог.  Тиймээс жижиг ч гэлтгүй бусдын алдаа том туршлага, багш болдог гэдгийг хэлэхийг хүссэн. -Ер нь бол та  шүлэг бичихийн зэрэгцээ  үргэлжилсэн үгийн зохиол бичиж, хос морьтой явж ирсэн нэгэн.  “Гайхамшигт өдрүүд”,  “Өдрийн од” буюу өөрийн чинь  хэлсэнчлэн “өндгөн”  өгүүллэгийн  түүвэр /нийт долоон ном/-ээ  уншигчдын хүртээл болгосон санагдана? -Би “Жимсний бөөр” шүлгийн түүврээрээ 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн юм. Түүнээс долоон ном гаргасан. Бас богино өгүүллэгийг ч тэр л үеэс  оролдсон. -“Болор цом”-д та бөхөөр бол хэдэн давчихдаг  найрагч.  Энэ жилийн наадамд яагаад оролцсонгүй вэ?  -“Болор цом”-ын   шалгаруулалтад нь тэнцэж,  сүүлчийн 30 найрагч дотор үлдэж  арав гаруй  жил шүлгээ уншиж явжээ. Ер нь бол цом авах нь биш зохиолч хүн уншигчдадаа бүтээлээ хүргэх хамгийн чухал шүү дээ. Би тийм л бодолтой байдаг. Би хөдөө амьдардаг хүн. Өвөрхангай аймгийн Хархоринд амьдарч, уран бүтээлээ бичиж туурвиж суудаг. Энэ жил “Болор цом” наадам Говьсүмбэр аймагт болсон, дээр нь МЗЭ-ийн 90 жилий ой, “Утгын чимэг” гээд олон үйл явдал боллоо. “Утгын чимэг”-т  бэлдэж бүтээл дээрээ суусан, дээр нь  хот орж ойдоо оролцоё гэж бодсон тул “Болор цом”-д  оръё гэсэнгүй. -Цаашид ямар бүтээлүүд хийх вэ? үжгийн зохиол, шүлэглэсэн роман, хүүхдүүдэд зориулсан номууд  гээд эхлүүлээд бичиж хийж яваа зүйлүүд бий. -Та өмнө нь “Яруу найрагт баяртай гэж  хэлэх болоогүй” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Энэ бодол чинь хэвээрээ  байна уу?  -Хэвээрээ. Тархи, зүрхний дасгал болсон яруу найрагтаа би  баяртай гэж хэлэх болоогүй ээ. - Тэгвэл үзэг, цаас нийлүүлж, бүтээл туурвиж эхэлсэн үе  хэзээ бол? -Монгол хүн сансарт анх ниссэн 1981 онд би долдугаар ангийн сурагч байж зохион бичлэгийн уралдаан  зарлахад нь шүлэг бичээд өгчихөж байлаа.  Анхны шүлэг минь  тэгж мэндэлсэн.Түүнээс хойш бичсээр явна. -Утаатай Улаанбаатараас эртний Хархорин илүү л дээ. Гэхдээ л амжил, амьдралын замаар хот руу ирэх хэрэгцээ, шаардлага гарахгүй байна уу?  -Би Эрээнцавын Нямсүрэн ах шиг Хархориндоо мөнх амьдарч, уран бүтээлээ туурвих байх. Эрхэлдэг ажил маань  та мэдэж байгаа биз дээ, санаанд орсноо цаасан дээр буулгаж суудаг нэг ёсондоо тийм нэг  “мэргэжилтэй”  хүн, түүнийгээ л хийж суудаг. Энд ирснээр юу  өөрчлөгдөх вэ,  ажил алба  ч хаших биш. Хийдэг ажлаа хийж, Хархориндоо байх нь жаргалтай. Эх сурвалж: www.polit.mn
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

1 цаг 59 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

2 цаг 9 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

2 цаг 14 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

2 цаг 14 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

17 цаг 11 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

17 цаг 39 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

17 цаг 41 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

17 цаг 45 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

17 цаг 49 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

18 цаг 6 мин