Оскарт нэр дэвшсэн шилдэг кино

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Шилдэг жүжигчин, кино шалгаруулдаг “Оскар” кино наадам ирэх сарын 24-нд болно. Цаг хугацаа өнгөрөх тусам шилдгүүдээ танилцуулдаг энэ жагсаалтад шинэ нэр нэмэгдэж зарим нь олон нийтийн санал, шүүмжээр хасагдаж байна. Харин одоогоор “Fotogtramas.es” цахим хуудаст бичсэнээр энэ жагсаалтад байгаа нэр хүндтэй шагналыг хүртэх магадлалтай шилдэг киноны жагсаалтыг танилцуулъя.

 “Ногоон ном”

https://www.youtube.com/watch?v=uC-_Gon2p9M -Шилдэг киноны жагсаалтад эхний байрт “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг инээдмийн, хөгжимт шагналыг хүртсэн “Ногоон ном” кино бичигджээ. Энэ кинонд жүжигчин Али Махаршела, Мортенсон Вигго нар тоглосон байна.

“Bohemian Rhapsody”

https://www.youtube.com/watch?v=mP0VHJYFOAU “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлдэг энэ кино “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг киноны шагналыг хүртсэн.  Мөн энэ киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек тус наадмын драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан юм. Түүнчлэн энэ кино нь драмын шилдэг төрөлд өрсөлдсөн  “Од төрсөн нь”, “Эрх мэдэл” киног ардаа орхиж шилдэг драмын киноны шагналыг авсан байна. Харин “Оскар”-т яах бол.

“Эрх мэдэл”

https://www.youtube.com/watch?v=RnQ9lcw98yk Найруулагчаар нь Адам Маккей ажилласан энэ кино Оскарт нэр дэвшиж байгаа жагсаалтад хожуухан ч гэсэн хүчтэй орж ирсэн кино. “Алтан бөмбөрцөг” кино наадамд шилдэг кино, шилдэг жүжигчин, шилдэг туслах дүрийн жүжигчин төрөлд өрсөлдсөн. Харин хэдэн жилийн өмнө Маккей ”Оскар”-ын шилдэг зохиолчийн шагналыг “Том мөрий” киногоор авч байжээ. Харин энэ жил энэ хоёр төрөлд амжилтаа давтах магадлалтай байгаа ажээ.

“Од төрсөн нь”

https://www.youtube.com/watch?v=bo_efYhYU2A Дуучин Леди Гага дууг нь дуулж гол дүрийг нь бүтээсэн энэ кинонд найруулагч Брэдли Купер найруулагчаар ажилласан. Харин “Алтан бөмбөрцөг” наадамд таван төрөлд өрсөлдсөн ажээ.

The Favourite

https://www.youtube.com/watch?v=SYb-wkehT1g Грекийн найруулагч Лантимос Иоргос Их Британийн  хатан хаан Аннагийн хаанчлалын үеийн тухай өгүүлдэг киноны найруулагчаар ажилласан. Энэ кино Венецийн кино наадмаас шагнал хүртсэн. Гол дүрийг бүтээсэн жүжигчдийн их хөдөлмөр энэ шагналыг авахад хүргэсэн ажээ.

Мари Поппинс эргэж ирсэн нь

https://www.youtube.com/watch?v=-3jsfXDZLIY Хэнд ч хэлээгүй хүүхэд асрагчийн шинэ түүхийг өгүүлдэг алдарт кино буцаж ирлээ. Гэхдээ бидний ихэнх нь энэ киног төсөөлж үздэг. Энэ кино “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн юм. Мөн Эмили Блантын жүжиглэлт биднийг галзуу Поппинсийг “Оскар”-ын төрөлд нэр дэвшихийг харна гэж бодоход хүргэдэг гэж цахим хуудаст бичсэн байна. Түүний өмнө энэ дүрийг бүтээсэн жүжигчин “Оскар”-аас таван удаа шагнал хүртэж, 13 удаа энэ наадмын төрөлд нэр дэвшиж байжээ. Энэ жагсаалтад “Ром”, “Хар ирвэс”, ”КК бүлэгт нэвтэрсэн нь”, “Firs man”, ”The Mule”, “If Beal street could talk” кино орсон байна. Эх сурвалж: fotogramas.es
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

7 цаг 55 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

15 цаг 24 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

16 цаг 15 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

16 цаг 22 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

16 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

16 цаг 58 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

21 цаг 21 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

21 цаг 26 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

21 цаг 36 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

21 цаг 41 мин