У.Хүрэлсүх: Хөшигийн хөндийн нисэх буудлыг наадмаар нээе

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА   Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Японд айлчлахдаа тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй манай улсад баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах ажлыг шуурхайлах, гэрээ байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд идэвхитэй хамтран ажиллах талаар санал солилцжээ. Тиймээс айлчлалаас ирсэн даруйдаа Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалттай танилцаж байгаа аж. Энэ үеэр  Ерөнхий сайд шинэ нисэх буудлыг ирэх оны долдугаар сард Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нээх хүсэл сонирхолтой байгаагаа Японы төлөөлөгчдөд илэрхийллээ. Үүний тулд Монголын талын хариуцаж буй ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, шаардлагатай санхүү хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, концессийн гэрээнүүдийг тохирсон хугацааны дагуу хийх зэргээр  Засгийн газраас бүхий л талаар дэмжихээ мэдэгдсэн юм. Тэрээр “Шинэ нисэх буудал ашиглалтад орвол жилд гурван сая зорчигч тээвэрлэнэ. Зорчигч тээврийн төдийгүй ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно. Айлчлалынхаа мөрөөр зориуд та бүгдийг урьсан юм. Айлчлалын хүрээнд хийгдсэн хэлэлцээрийг биелүүлэх нь хоёр талын үүрэг.  Менежментийн болон концессийн гэрээ хийх оролцогч талуудыг ч мөн урьсан. Хоёр талын менежментийн багийнхан уулзаж ярилцах хэрэгтэй. Зарим хүндрэлүүд байгаа гэсэн. Манайх дотоодын нислэгийг энэхүү буудалд үйлдэх ёстой. Аливаа бизнест хамтын менежментээр ажиллана гэдэг нь оролцогч талууд бүгд ашигтай ажиллах алтан зарчмаа баримтлах нь зүй. Манай Засгийн газар энэхүү нисэх буудлыг 51/49 хувиар менежментийн гэрээ байгуулж ажиллах талаар хэдийн шийдвэр гаргаж танилцуулсан. Иймд талууд харилцан бие биедээ итгэл үзүүлж нэгдүгээр сард багтаан гэрээгээ хийхийг даалгаж байна” гэлээ. Энэ үеэр дэд бүтцийн болон санхүүжилт, зохион байгуулалт зэрэг ойрын хугацаанд Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой долоон асуудал байгааг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар танилцууллаа. Засгийн газраас хариуцах улсын төсвийн санхүүжилт ирэх онд тасалдахгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Газар чөлөөлөлттэй холбоотой ажлыг Төв аймгийн ЗДТГ-аас хуулийн дагуу хийж буй бөгөөд тулгамдсан асуудлаар БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлжээ. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока “Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болсон тул зөв, сайн ашиглах хэрэгтэй.  Аюулгүй байдлын асуудлыг сайн хангавал найдвартай үйл ажиллагаа явуулах юм. Монгол талаас гаргах хөрөнгийг шийдэж, шинэ нисэхийн менежментийг явуулахад хамтран ажиллах хэрэгтэй байна” гэсэн бол ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Он гараад нэгдүгээр улиралд багтаан шинэ нисэхийн үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлнэ. 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаад илрүүлсэн зөрчлөөс 1,209-ийг нь арилгаж байна. Монгол Улсад шилжүүлэх явцад 720 дутагдал дахин илэрсэн. Энэ нь ашиглалтын явцад гарч байгаа алдаа байсан. Үүнээс одоо 64 зөрчил л үлдсэн, бусдыг нь арилгасан. Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байгаа” гэлээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан.

саяхан
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

1 цаг 2 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

1 цаг 27 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

1 цаг 32 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

1 цаг 37 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

1 цаг 42 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

1 цаг 47 мин
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

14 цаг 17 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

14 цаг 42 мин