Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийн тавцанд босоо гэдгээ энэ онд болсон олон уралдаан, тэмцээнээр баталсан. Тэгвэл бяцхан тамирчид маань 2018 оны отгон тэмцээндээ оролцохоор Хонгконгийг зорьжээ. Тус хотод энэ сарын 20-22-ны хооронд ой тогтоолтын ДАШТ болох юм. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 260 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэд 10 төрлөөр, гурван насны ангилалд аваргаа шалгаруулах аж. Манай улсаас 27 тамирчин оролцох бөгөөд дасгалжуулагч багшаар Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллах юм байна.
Эх сурвалж: polit.mn