Компаниудад ил тод байдал ашигтайг ойлгох тогтолцоо бүрдээгүй

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Компанийн засаглал, нөхөн сэргээлт, ашиг хүртэгч эзэд ил тод байна уу гэдэгт дотоодын болон олон улсын уул уурхайн салбарын болон банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр хувьцаа гаргаж байгаа компаниудад “Компанийн засаглалын хөгжлийн төв”-өөс судалгаа хийжээ. Тухайлбал, дотоодын “Оюутолгой”, “Энержи ресурсис”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой”, “Багануур”, “Шивээ овоо”,”Баянтээг”, “АПУ”, “Хаан” банк зэрэг 10 компанийг төлөөлүүлэн сонгон судалсан байна. Олон улсын уул уурхайн компаниудаас “Рио Тинто”, “Anglo Am-rican”,” BHP Billiton”, “Аlrosa”, “China Shinhua energy”, “Poснефть”, “Сибирская угольная энергетическая компания” зэргийг судалжээ. Судалгаагаар уул уурхайн компаниудад жилийн тайлангийн нэгдсэн ойлголтыг нэвтрүүлэх, тайлан гаргах аргачлалыг боловсруулах, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд бодит мэдээлэл өгөх зорилготой. Гэвч судалгаагаар жилийн тайлангийн талаар нэгдсэн ойлголтгүй, тайлангийн бүтэц агуулга тодорхой биш, аргачлалгүй, жилийн тайланг заавал гаргахыг шаардсан эрх зүй дутмаг байжээ. Уул уурхайн компаниуд бүгд санхүүгийн тайлан бланс, ААНОАТ-ын тайлан, ХХОАТ-ын, НДШ төлөлтийн, АТБӨЯХТ, уулын болон хайгуулын ажлын, байгаль хамгаалах тайлан, АМНАТ-ийн, агаарын бохирдлын төлбөрийн, ОҮИТБС гэх мэт 15 тайлан гаргадаг. Түүнчлэн тайлан гаргана гэдэг нь тухайн компани мэдээллээ ил тавих нь сөрөг талтай гэхээсээ илүүтэй ашигтай юм гэдгээ ойлгох тогтолцоо бүрдээгүй байгааг харуулжээ. Судлаач Т.Цэнд-Аюуш “Тайлангаа ил тод гаргаснаар компаниуд өөрийгөө илэрхийлэх бололцоо бүрдэнэ гэсэн үг. Нөгөө талаас тухайн компанид ажиллаж байгаа орон нутаг болон бусад оролцогч талууд нэгдсэн мэдээлэлгүйгээс болж тухайн компани ямар хэмжээний ашиг орлого олж байгаа, түүнийхээ хэдэн хувийг нь нийгэмд ямар арга замаар хандивласан. Ямар эерэг үр дагавар үүсгэж буй, эсвэл нөхөн сэргээлт хийхгүй байна уу гэх зэргийг харьцуулж шинжлэх боломж бүрдэхгүй байгаа юм. Түүнчлэн ТББ-ын зүгээс компаниудын тайланг хараад энэ компани илүү сайн байна, энэ нь нөхөн сэргээлтээ муу хийж байгаа юм байна. Энэ компанийн засаглал нь ойлгомжтой, цаад эцсийн ашиг хүртэгч эзэн нь энэ юм байна, ийм үзэл бодолтой, үүгээрээ бизнесээ хийдэг юм байна гэсэн дүгнэлтийг өгөх боломжтой цогц мэдээллийг тайлангаараа гаргадаг байх ёстой. Ийм чиглэлд зохицуулагч байгууллагууд ялангуяа яам болон тайлан шаардаж байгаа хяналтын байгууллагууд  шаардаж байгаа олон зүйлээ нэгтгэх хэрэгтэй гэдэг нь үйл ажиллагаа дагасан судалгаа харуулж байна” гэв. Эднийх судалгаагаа компаниудын үйл ажиллагааг жилийн турш дагаж судалсан аж. Ингэснээр тодорхой үр дүнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, компаниудад шаардлага тавихад дөхөмтэйгөөс гадна зохицуулагч байгууллагад алдаа дутагдал нь байна уу эсвэл санал, дүгнэлт, шаардлага хүргүүлэхэд ажил хэрэг болох магадлал өндөр үү гэдэг талаасаа үр дүнтэй болжээ. Харин бусад судлаачид үйл ажиллагааг нь дагаж биш зөвхөн тодорхой хэсгийг нь судалдаг. Зөвхөн нэг хэсгийг нь судлахаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй үр дүнгүй, гомдол, санал шүүмжлэл төдий судалгааны ажил болдог тухай судлаач Н.Нансалмаа онцолсон. Процессийн судалгаа  хийснээр хууль эрх зүйн зохицуулалт бүхий нэгдсэн жилийн тайлан гаргадаг болгох. Мөн жилийн тайлан гаргадаг болсноор мэдээллийн нэгдсэн сан бүрдэж мэдээлэл авах боломжтой болно. Нөгөөтэйгүүр ил тод байдал нь компани болон олон нийтэд  ач холбогдолтой байх тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Жилийн тайлангийн бүтцийн загвар гаргасан байна. Үүнд санхүүгийн, үйл ажиллагаа стратегийн, засаглалын, эрсдлийн, нийгмийн хариуцлагын гэсэн бүлэгт хувааж компаниудад танилцуулахад бүгд ашиггүй олон тайлангаас цэгцтэй болсон гэж үзжээ. Иймд төрөөс жилийн тайлан тайлагнах нөхцлийг бүрдүүлэх хөшүүрэг хэрэгтэй гэжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

9 цаг 24 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

9 цаг 52 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

9 цаг 54 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

9 цаг 58 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

10 цаг 2 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

10 цаг 19 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

16 цаг 27 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

16 цаг 32 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

16 цаг 38 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

16 цаг 47 мин