“Төр тоохгүй  байгаа учраас  төрийн бус байгууллагад хандсан” гэв

2018-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_52096" align="alignnone" width="850"] Газрын тосны үйлдвэр[/caption] Л.Хэрлэн “Босоо Хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага энэ сарын 5-6-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  суманд очиж уул уурхайн байдалтай танилцахдаа малчдаас дөрвөн сая төгрөг гаргуулж авсан. Дээр нь хилийн тор тасарсан, малчдын амьдрал хүндэрсэн гэх ташаа мэдээлэл цацсан  гэх мэдээлэл гарсан.  Уг мэдээллийн мөрөөр тус сумын  нэр бүхий  иргэд, хариуцлагагүй  уул уурхайд нэрвэгдээд байгаа III болон  VII  багийн малчидтай утсаар холбогдлоо. Нэрээ нууцлахыг хүссэн иргэд, малчид хэлэхдээ  “Эрдэнэцагаан сумын  нутагт жонш, нүүрс, гянтболд, уран, газрын тосны гэхчлэн  уул уурхайн 33 лиценз олгогдсон байдаг. VII  багийн нутгаар  “Петро Чайна Дачин Тамсаг” –ийн газрын тосны машинууд болон нүүрс зөөсөн цуваа явдгаас тоосжилт хэрээс хэтэрч хүн,мал,амьтан амьдрах аргагүй болсон. Гэтэл хоёр жилийн өмнөөс Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Макс Ойл” компани  тус  багийн нутаг Тарган тал хэмээх газар, хилийн харуулын хажууд газрын тосны хайгуул өрөмдлөг явуулж, сүүлд нь  үйлдвэр бариад эхэллээ. Тийшээ мал, малчдыг оруулдаггүй. Гэтэл хилийн постыг татан буулгаж, цаашаа хилийн торыг сэтлэн олон арван хятад ажилчин оруулж ирэн  нэг ёсондоо “Вант улс” болон эрх дархаа тогтоогоод байна. Энэ байдал нь  төрөлх  нутагтаа мал маллан  амьдарч ирсэн  уугуул иргэд, малчид бидний  амьдралд сөргөөр нөлөөлж, Үндсэн хуулиар олгогдсон заяагдмал эрхэд халдаж байна. Бид сумын Засаг дарга Ө.Батсайхан, аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагуудад удаа дараа хандсан. УИХ дахь төлөөлөл Ч.Улаан гишүүнд 19 хуудас бүхий өргөдөл гомдол, санал болоод баримт материалыг гардуулж өгсөн. Гэтэл асуудлыг дарагдуулж ямар ч шийдэл, шийдвэр гаргаагүй. “Сум, орон нутгийн удирдлага чинь мэднэ” гэдэг. Сумын дарга нар  нь болохоор Засгийн газар мэднэ, дээгүүр шийдсэн асуудал” гэх юм. Нутгийн иргэд өөрсдөө газар шорооныхоо төлөө жагсаал, суулт  хийж үзсэн. [caption id="attachment_52097" align="alignnone" width="533"] Харуулын постыг нь татан буулгаснаас хаягдсан эл байшинг тойрсон чонын мөр л үнэнийг илтгэх мэт шийрлэжээ. 2018.11.25[/caption] Гэтэл дарамт их ирдэг. Үр хүүхдийг чинь ажлаас хална гэх юм уу, ажилд авахгүй шүү  гэж сүрдүүлдэг. Хэвлэл, мэдээллийнхэнд хандаж мэдээлсэн ч төр,  засаг  маань чихгүй юм шиг байна. Төр нь сонсохгүй, тоохгүй байгаа учраас аргаа бараад төрийн бус байгууллагууд, тэр дотроо “Босоо Хөх Монгол” НҮТББ-д хандсан. 50 шахам хүн ирсэн, нэгэнт урьсан тул тэдний замын зардал, унаа, шатахууны  болоод байр хоолны мөнгийг гаргахаас яах билээ. Тодорхой хэмжээний мөнгийг малчид, иргэд цуглуулсан. Харин нийгэмд цацагдаад байгаа шиг дөрвөн сая төгрөг болсон гэх нь ташаа мэдээлэл. Хязгаар нутагт эрхээ зөрчүүлж, нутаг орондоо амьдрах аргагүй болж  байгаа бидний байдлыг нүдээр үзээгүй байж  “Босоо ХӨх Монгол”-ыг урилаа, тэдэгд зардал мөнгө гаргалаа, өглөө гэж шүүмжлэх нь өрөөсгөл  юм. Бид ямар нэг аргаар төрөлх нутгаа аварч хамгаалж үлдэхгүй бол хойч үе, үр хүүхэд маань хаана үлдэж, юун дээр амьдрах болж байна вэ” гэв. Тэгвэл тус сумын III багийн иргэд, малчид “Манай багийн  нутагт Баянцагаан хайрханы ард “АДД” гэх Хятадын компани жонш нэрээр хууль бусаар  хайгуул, олборлолтын ажиллагаа явуулж ирсэн. Биднийг шаардлага тавьж шалгахад зөвшөөрөл нь хуурамч байсан. Хэсэг хугацаанд хурамч зөвшөөрөлтэй явж байгаад зөвшөөрөл авсан нь тэнд авлигын асуудал, лицензийн наймаа явсан гэх хардлага байгаа. Манай суманд хотоос хэний үр хүүхэд,  хэн  гэдэг хүн хэзээ ирээд явсан, хэнтэй уулзсан. Түүний маргааш юу болов, юу өрчлөгдөв гэдгийг хил орчмын нутгийн хилчин ард түмэн бид анзаарч, ажиглаж байдаг. Хэний хүү, хэн ирээд явсны дараа тэдний лиценз юу болсныг ч баримттай хэлэх өдөр ирнэ. “АДД” компанийн уршгаар түймэр гарсан, хүн нас барсан гэхчлэн гэмт  хэргүүд гарсан ч хэрэгсэхгүй болоод өнгөрч байсан. Байгаль орчин сүйдсэн. Багийн иргэдийн саналыг аваагүй, Засаг дарга маань  хэдэн айл, хамаатан саднаа  цуглуулж  иргэдийн санал гэх хуурамч материал бүрдүүлж зөвшөөрөл олгосон асуудал бий. Засаг дарга өөрөө Хятадын комданийн  ТУЗ-ийн гишүүн болоод  тэднээс сая төгрөгөөр цалинжаад явж байгаа асуудал байгаа. Залуучууд нь тэмцэхээр ажилд авахгүй, ажлаас хална гэж айлгадаг учраас  ахмадууд нь шаардлага тавьж жагсаал, цуглаан хийдэг. Тэгэхээр “Зөнөсөн өвгөчүүд юу мэддэг юм бэ” гэж тохуурхаж загнадаг. Төрсөн нутагтаа амьдрах аргагүй болсон тул төр засагтаа өчнөөн хандаад тусыг эс олсон тул Төрийн бус байгууллагуудад хандсан. “Босоо Хөх Монгол”-ын залуусаас тусламж хүссэн нь ч үнэн. Цаашид ч тэдэнтэй хамтарч, мөн тус нутагт алба хаасан ахмад хилчдийг уриалж нутаг орныхоо  төлөө явна” гэлээ.   Эх сурвалж: Polit.mn  
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

12 цаг 34 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

13 цаг 1 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

13 цаг 4 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

13 цаг 7 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

13 цаг 11 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

13 цаг 28 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

19 цаг 36 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

19 цаг 41 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

19 цаг 47 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

19 цаг 56 мин