iPhone-ны долоон загварын Хятад улс дахь борлуулалтыг шүүхээс хориглов

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Энэ шийдвэр зөвхөн хуучирсан үйлдлийн систем дээр ажилладаг ухаалаг загваруудад хамаарна хэмээн Apple мэдэгдлээ-

      Д.ЭНХЭЭ Оюуны өмчийн эрхийг (патент) зөрчсөн хэмээн буруутгаж шүүхэд гаргасан нэхэмжлэлийнх нь дагуу Apple корпорацийн долоон загварын iPhone ухаалаг гар утасны БНХАУ дахь борлуулалтыг зогсоох шийдвэрийг Хятадын шүүх гаргалаа хэмээн чип үйлдвэрлэгч америкийн Qualcomm компани мэдэгдэв. Энэ мэдэгдэл Qualcomm компанийн албан ёсны сайтад нийтлэгджээ. Фужоу хотын (Фузянь мужийн) анхан шатны шүүхийн шийдвэрээр iPhone 6S, iPhone 6S Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X загварын ухаалаг гар утасны Хятад улс дахь борлуулалтыг зогсоосон байна. Есдүгээр сард танилцуулсан Apple-ийн шинэ үеийн iPhone XR, iPhone XS, iPhone XS Max загварын ухаалаг гар утсанд шүүхийн энэ шийдвэр хамаарахгүй ажээ.  

Шүүхийн шийдвэрийг давж заалдахаа Apple мэдэгдэв

  "Харилцагчидтайгаа тогтоосон холбоо харилцааг бид гүнээ эрхэмлэж үнэлдэг бөгөөд шүүхийн дэмжлэг туслалцаа авахаар хааяа нэг ханддаг боловч оюуны өмчийнхөө эрхийг хамгаалах хэрэгтэй гэдэгт итгэл үнэмшилтэй байна”  хэмээн Qualcomm-ын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Дон Розенберг мэдэгдэв. “Apple манай оюуны өмчөөр ашиг олсоор байгаа хэрнээ бидэнд нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж байна. Шүүхийн энэ шийдвэр Qualcomm-ын патент өргөн хүрээнд хүчин төгөлдөр болохыг бас дахин нотолж байна” хэмээн тэрээр нэмж хэлэв. Нөгөөтэйгүүр Apple  компани хятадын шүүхийн шийдвэрийг зөвхөн хуучирсан үйлдлийн систем дээр ажилладаг загварын ухаалаг гар утаснуудад хамаарна гэж үзэж байгаа тухай телевизийн CNBC суваг онцолж байна. "Манай бүтээгдэхүүнүүдэд хориг тавиулах гэсэн Qualcomm – ын оролдлого бол аргаа барсан бас нэг алхам бөгөөд тус компанийн эрх зүйн практик үйл ажиллагааг бүх дэлхий даяар зохицуулагч нар судалж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. “iPhone-ийн Хятад улс дахь бүх загвар хүртээмжтэй хэвээр үлдэнэ”- хэмээн Apple амлажээ. "Бидэнд байгаа эрх зүйн бүх боломжийг ашиглахын тулд бид шүүхэд хандана” хэмээн Apple компани мэдэгджээ. Ийнхүү ухаалаг гар утаснуудынх нь Хятад улс дахь борлуулалтыг зогсоосон шүүхийн шийдвэрийг дамж заалдах бодолтой байгаагаа америкийн тус компани ойлгуулсан байна.  

Хориг хэзээнээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх нь тодорхойгүй

  The Wall Street Journal сонины тэмдэглэж байгаагаар iPhone-ийн Хятад улс дахь борлуулалтын хориг хэзээнээс эхэлж хүчин төгөлдөр үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Шүүхийн шийдвэрт заасан iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 8, iPhone 8 Plus зэрэг дөрвөн загвар пүрэв гарагт хятадын интернет дэлгүүрийн худалдаанд байсаар байв. Өмнө нь Apple iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone X загварын Хятад дахь шууд борлуулалтаа зогсоож байсан. Yahoo Finance сервисийн баримтаар Qualcomm-ын хувьцааны ханш 3,60%-иар өсөж, Apple-ийн хувьцаа 2,10%-иар буурсан байна. Bloomberg агентлагийн онцолж байгаагаар Apple-ийн орлогын 20 орчим хувийг Хятад дахь борлуулалт эзэлдэг ажээ.  

Хоёр компанийн маргааны түүх

 

Apple-ийн бүтээгдэхүүний бүрдэл хэсгийг нийлүүлдэг Qualcomm компани Apple-ийг Intel корпорацид тусламж үзүүлэхийн тулд худалдааны нууц агуулсан мэдээллийг хулгайлсан хэмээн энэ оны есдүгээр сард буруутгасан. Qualcomm-ын өрсөлдөгч, бичил чип үйлдвэрлэдэг Intel компанийн чипний үзүүлэлтийг сайжруулахын тулд “их хэмжээний” худалдааны нууц мэдээллийг Apple компани хулгайлсан хэмээн буруутгадаг. Apple-ийн эсрэг Qualcomm АНУ-ын шүүхэд хандаж нэг тэрбум ам. долларын, БНХАУ-ын шүүхэд хандаж 145 сая ам. долларын нэхэмжлэл гаргажээ. Qualcomm микроэлектроник, утасгүй холбоо харилцааны хэрэгсэл боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг. Хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Snapdragon процессорыг тус компани үйлдвэрлэдэг. Qualcomm-ын тайлангаас үзвэл компанийн эргэлт 2016 онд 23,55 тэрбум ам. доллар, цэвэр ашиг 5,7 тэрбум ам. доллар байжээ. 1976 онд үүсэн байгуулагдсан Apple компани iPhone загварын ухаалаг гар утас, iPad загварын хавтан компьютер, MacBook загварын зөөврийн компьютер, iMac загварын ширээний компьютер, iPod загварын хөгжим тоглуулагч, Apple Watch загварын “ухаалаг” цаг болон бусад бичил төхөөрөмж (гажет) үйлдвэрлэдэг. Купертинод (штат Калифорния) төв байртай уг корпораци дэлхийн нүсэр том компаниудын нэг. Энэ оны наймдугаар сард түүний зах зээлийн хөрөнгө 1 их наяд ам. долларыг давж байсан боловч дараа нь буурч одоо 860 тэрбум ам. доллар болжээ.   Эх сурвалж: polit.mn    
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

36 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

38 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

42 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

1 цаг 13 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

2 цаг 18 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

5 цаг 27 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

8 цаг 15 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

8 цаг 20 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

8 цаг 25 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

8 цаг 25 мин