Н.Пашиняны эвсэл Арменийн парламентын сонгуульд яллаа

2018-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН   Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никола Пашиняны тэргүүлсэн “Миний алхам” эвсэл тус улсын парламентын ээлжит бус сонгуульд тэргүүлж байгаа талаар Сонгуулийн төв комисс нь мэдээлжээ.  Сонгуулийн 2010 санал хураах байрны дүнг тоолсны дараах дүнгээр тус эвсэл сонгогчдын 70,43 хувийн саналыг авсан бол, тус улсын томоохон бизнесмэн Гагик Царукяны тэргүүлсэн “Хөгжиж буй Армени” нам 8,27 хувийн саналаар удаалж, “Соён гэгээрсэн Армени” 6,37 хувийн санал авсан гэдгийг Сонгуулийн төв комиссын мэдээнд дурджээ. Арменийн засгийн эрх барьж байсан Бүгд найрамдах нам 4,7 хувийн санал авч, парламентад суудал авч чадсангүй. Арменийн хуулиар намууд 5 хувийн босго давж байж парламентад суудалтай болдог. Харин эвсэл болж сонгуульд оролцож байгаа бол энэ босго 7 хувь давах ёстой байдаг аж. Энэ удаагийн ээлжит бус сонгууль нь тус улсын түүхэнд анх удаа болж байгаа бөгөөд хоёр эвсэл, есөн нам өрсөлджээ. Сонгуулийн санал хураалт ням гаригт болсон юм. Эх сурвалж: polit.mn  
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

53 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

1 цаг 3 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

1 цаг 8 мин
МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ

1 цаг 13 мин
Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд ян

1 цаг 18 мин
Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам

“Хөшигийн хөндийн замаар сүнгэнэтэл давхиад ирлээ. Сайхан зам болж” хэмээн Я.Баярбат гэрийнхэндээ гайхуулав.

1 цаг 23 мин
ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

14 цаг 25 мин
2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

17 цаг 11 мин
"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

17 цаг 15 мин