Батлан даалтаар суллахыг хүсчээ

2018-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х. Оюунболд БНХАУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Хуавей” компани өчигдөр АНУ-ын хүсэлтээр Канадад энэ сарын 1-нд баривчлагдсан Мэн Ванжоу батлан даалтаар суллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ компанийг үндэслэгчийн охин 46 настай. Түүнийг Вашингтоноос Тегеранд тавьсан хоригийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм байна. Үүнийг нь БНХАУ шүүмжилснээс гадна суллахыг шаарджээ. Мөн Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайд Терри Бранстедтэй уулзаж хийсэн алхмыг нь хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Мэн Ванжоу тангараг өргөж өгсөн мэдэгдэлдээ ”Түүнийг буруутгаж байгаа хэрэгт өөрийгөө гэмгүй” гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын шүүхэд шилжүүлсэн ч өөрийг нь буруушааж байгааг үгүйсгэнэ” гэсэн байна.  Мэн Ванжоуг баривчлагдсаных нь дараа даралт нь ихэссэн шалтгаанаар эмнэлэгт хэвтүүлжээ. Энэ нь түүнийг батлан даалтаар суллах хүсэлт гаргах нөхцөл болж байгаа аж. Мөн түүний гэр бүлийнхэн Мэн Ванжоуг батлан даалтаар сулласан тохиолдолд Ванкувер хотод байх зөвшөөрөл хүссэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “Канад, АНУ энэ хоёр орон түүнийг хууль зөрчсөнийг нотолсон нотолгоо өгөөгүй” гэж зэмлэжээ. Иймээс түүнийг хурдан суллахыг шаардсан байна. Харин Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд Оттава Бээжин харилцах харилцаагаа хүндэтгэж байгаагаа мэдэгджээ. Мөн Оттава Бээжинд  шаардлагатай үйл явцыг хатуу чанд сахина гэдгээ баталсан байна. Эх сурвалж: www.europapress.es  
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 7 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 12 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

2 цаг 22 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2 цаг 27 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

2 цаг 32 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 37 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

2 цаг 42 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

17 цаг 33 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

18 цаг 33 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

18 цаг 35 мин