“Нүүр будах нь сонирхол бус урлаг болтлоо хөгжсөн”

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА   Нийслэлд шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ. Арванхоёрдугаар сар бүсгүйчүүдийн хувьд онцгой. Шинэ жилийн үдэшлэгтээ хүн бүрийн харцыг булаам, сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав. Харин үдшийн хатан хаан болоход нүүр будалт хамгийн чухал. Тэгвэл энэ жил ямар будалт тренд болж буй тухай “GS” салоны нүүр хувиргагч Г.Солонготой ярилцлаа.     -Make up хийдэг хүнтэй уулзана. Мэдээж өөрийгөө гоё будчихсан байгаа байх гэж бодож байлаа. Гэтэл та нүүрээ буддаггүй бололтой? -Би арьсаа хамгаалах зорилгоор хөнгөн энгэсэг л тавьдаг. Түүнээс байнга өөрийгөө будаад эсвэл будуулаад байдаггүй. Өөрийгөө бус хүн будахад их сайхан санагддаг. -Нүүр будалтыг бид шинэ жилээр хийлгэдэг гэсэн ойлголт ард хоцорчээ. Бүсгүйчүүд өдөр тутамдаа ч мэргэжлийн make up хийлгэдэг болж? -Нүүрээ мэргэжлийн хүнээр будуулах нь нэг ёсны соёл юм. Нэг үеийг бодвол хүмүүс мэргэжлийн нүүр будалтын ач тус, давуу талыг мэддэг болжээ. Нүүр будах сонирхол бус урлаг болтлоо хөгжсөн. Бүсгүй хүн бурхны бүтээл гэж би боддог. Тиймээс үргэлж биеэ зөв авч явж, бусдад үлгэр дууриал үзүүлж, өөрөөсөө хайр түгээдэг байвал сайхан. Үүнд харагдах байдал их чухал. Аль ч албан байгууллагаар ороход цэвэрхэн хувцасласан, өөртөө тохируулаад нүүрээ будсан бүсгүйчүүд шууд нүдэнд тусдаг шүү дээ. -Нүүр будна гэдэг таны хэлдгээр урлаг гэдэгтэй санал нэгдэж байна. Нүүрээ будуулахаар сэтгэл сэргэх шиг сайхан болдог шүү? -Бүсгүй хүний эмэгтэйлэг чанар нь гоо сайхнаар илэрхийлэгддэг. Өглөө нүүрээ будаж, үсээ янзалж амжихгүй гарахад нэг л таагүй байдаг. Хүмүүс харж байгаа болов уу, үс арзайчихсан байна уу даа гээд л. Харин гоо сайханд ороод гарсан бүсгүй өөртөө илүү итгэлтэй. Хүмүүсийн харц түүн дээр тусахад хүртэл сайхан мэдрэмж төрдөг. -Танай салон үйлчлүүлэгч ихтэй байна уу? -Манай салон байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд хамгийн завүй байдаг нь арванхоёрдугаар сар. Энэ уламжлалын дагуу охид бүсгүйчүүдийг үдшийн хатан болгох, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхэд нь туслах ажлаа хийж байна. Манайхаар өдөрт 100 гаруй бүсгүй мэргэжлийн будалт хийлгэдэг. Тэдний сэтгэл ханамж 100 хувь байдаг нь хамгийн сайхан. -Энэ жил ямар будалт тренд болж байна? -Бүсгүй хүний царайг тодруулж, төгс харагдуулдаг өнгө нь бор. Энэ жил боронзон бор өнгө давамгайлсан будалт эрэлттэй байна. Зовхи болон нүдний доогуур уусгалттай будсанаар нүд илүү том харагдах жишээтэй. Мөн уруулаа нүдний будалттай хослуулж, гялтганасан, шоколадан бор өнгийг сонгож байна. -Нүүр будалтын аргаар нүүрний хэлбэрийг өөрчилж болдог уу? -Нүүрний хэлбэр, онцлогоос шалтгаалаад будалтын аргаар харагдах байдлыг нь өөрчлөх олон арга бий. Манай бүсгүйчүүдийн хамгийн сайн мэддэг нь гэрэл сүүдэр тавих. Энэ нь бүсгүй хүний царайг “V” хэлбэртэй болгох будалт. Сүүдрийг шанааны хоёр талаас хацар дагуулж, духны хүнхэр хэсгээс гадагшаа уусгаж тавьдаг. Ингэснээр таны нүүрийг бөөрөнхий бус туранхай харагдуулахад тустай. Хацарны хоёр ясыг тодотгож, хамраа өндөрлөснөөр нүүр тань  зөв хэлбэртэй болж байна гэсэн үг. -Манай бүсгүйчүүд мэргэжлийн будалтыг өөрсдөө хийгээд сурчихвал амар юм шиг ээ? -Хүн будах, өөрийгөө будах эрс ялгаатай. Миний хувьд өөрөө өөрийгөө будахад яагаад ч юм сэтгэлд нэг л хүрдэггүй. Харин миний ур чадвараар тухайн үйлчлүүлэгч өөрчлөгдөхөд их сайхан санагддаг. Манай бүсгүйчүүд хэдхэн хоногийн дамжаанд суугаад мэргэжлийн нүүр хувиргагч болчихлоо гэж бодож болохгүй. Учир нь энэ ажил хүний гоо сайхан, эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Үнэхээр мэргэшихээр төлөвлөж байгаа бол эхлээд гоо сайхны бүтээгдэхүүний мэдлэгтэй байх ёстой. Зарим салон ямар арьсанд аль бүтээгдэхүүнийг хэрэглэх вэ гэдгээ мэдэхгүйгээс ямар ч хамаагүй, хямдхан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь ажиглагддаг. Нөгөө бүтээгдэхүүн нь тухайн хүнд таарахгүй, насаараа харшилтай болсон гашуун туршлага олныг харлаа. -Өөртөө тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ. Танай салон бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ? -Эхлээд арьсаа зөв оношлуулахаас гадна харшлын шинжилгээ давхар өгөх хэрэгтэй. Учир нь тухайн бүтээгдэхүүний найрлагад үйлчлүүлэгчийн харшилдаг жимсний охь орсон байж болно. Манай компани бүтээгдэхүүнээ Герман, Солонгосоос оруулж ирдэг. Одоогоор эх орондоо ургамлын гаралтай тос гаргаж авахаар туршиж байна. Туршилт амжилттай болбол удахгүй брэнд бүтээгдэхүүнээ танилцуулна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

33 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

3 цаг 6 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

3 цаг 16 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

3 цаг 21 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

3 цаг 21 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

18 цаг 19 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

18 цаг 46 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

18 цаг 48 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

18 цаг 52 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

18 цаг 56 мин