Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр

2018-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Монголын ард түмэн анхны Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улс тунхаглан зарласан түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Түүхэн сурвалжийг сөхвөл, Улсын Анхдугаар Их  хурал 1924 оны есдүгээр сарын  8-нд Нийслэл хүрээнээ эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай болон Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу, түүнчлэн Ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцсон байна. Их Хурлаар олон асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор Анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 .15 цагт санал нэгтэй баталжээ. Анхдугаар Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан түүхтэй. Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаа хаант ёсыг халж,  үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улстөрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ардтүмнийажамьдралдолондэвшилтэтахицөөрчлөлтгарсанбилээ. УлсынхувьзаяатайхолбоотойасуудлыгнэгхүнийүзэмжээрбуснийтардтүмнийхүсэлзоригтнийцүүлэншийдэхболомжбүхийзасаглалыгбүрдүүлсэнньанхдугаарҮндсэнхуулийнтүүхэндгүйцэтгэсэнүүрэгюм. Дэлхийд данстай бүх улс дотоодын хэмхэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж,  хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг. Эх сурвалж: www.polit.mn
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

6 мин
Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 уран бүтээлч оролцож байна

Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 уран бүтээлч оролцож байна

8 мин
Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин