Хятад улс бензиний үнийг бууруулав

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хятад улсын эрх баригчид дотоодын зах зээл дээрх бензин, дизелийн түлшний үнийг эрс бууруулав. Энэ тухай төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээлжээ. “Арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн нэг тонн бензиний үнэ 510 юань (73.5 доллар), дизелийн түлш 490 юаниар буурч байна” хэмээн Хөгжил, шинэтгэлийн улсын хорооны мэдэгдлийг агентлаг эш татжээ. Бензиний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл буурлаа хэмээн “Синьхуа”тэмдэглэжээ. Олборлолтыг ОПЕК багасгаж, АНУ нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалж зах зээл дээр тодорхойгүй байдал бий болсоноос үүдэн нефтийн ханш эрс унасантай холбогдуулж эрх баригчид нефть бүтээгдэхүүний үнийг дахин авч үзсэн ажээ. Төрөөс явуулж байгаа үнийн бодлоготой нийцүүлэн бензинийг тасалдахгүй нийлүүлэхийг PetroChina, Sinopec, CNOOC хэмээх томоохон гурван компаниас Хятадын улсын хороо шаардаж байгаа юм байна. Арваннэгдүгээр сарын 12-18-нд Хятадад нэг литр бензиний үнэ 8.18 юань буюу 1.18 доллар байсан. Улсын хорооны сүүлийн шийдвэрээр литр бензиний үнэ 4 мо-гоор буурч, 7.78 юань болжээ. Харин манай хойд хөрш Оросын тухай, нефтийн үнийн бууралт бензиний үнийг буулгах хангалттай хүчин зүйл биш хэмээн Орос улсын эрх баригчид үзэж байна.Үүний хамт ОХУ-ын  Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак бензиний үнийг царцаасан явдал Засгийн газрын ач гавьяа хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан боловч энэ нь нефтийн үнэ буурахаас өмнө авсан арга хэмжээ ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

4 цаг 8 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

4 цаг 55 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

7 цаг 4 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

7 цаг 34 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

7 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ.

7 цаг 44 мин
Т.Сайнжаргал: Бусдын төлөө хийж чадах бүхнээ хийхийг зорьж, тэмүүлсэн

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 49 мин
С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав

УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах товтой ба

7 цаг 54 мин
Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Өчигдөр 14 цаг 41 мин
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү

Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шү

Өчигдөр 14 цаг 05 мин