Ц.Цогзолмаагийн гарын үсгийн цаад санаа

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя гэж УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг Д.Хаянхярваа өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Уг бичигт хэн хэн гарын үсэг зурж вэ гэдгийг анзаарч үзвэл УИХ-ын даргын албанаас огцор гэсэн саналд өртөөд байгаа М.Энхболд энэ Засгийн газраас өмнө нь зайлуулагдсан Ж.Бат-Эрдэнэ, намын бүлгийн даргаас чөлөөлөгдсөн Б.Хаянхярваа гээд Ерөнхий сайдтай тооцоо бодохыг санаархсан эрхмүүд бас ЖДҮС-гаас зээл авсан зарим нөхөд хамрагдсан байна. Гомдогсод болон сайдын суудал горилогсод юм уу даа тэд. Тэгвэл одоо Засгийн газрын танхимд нь байгаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа юуны учир гарын үсэг зурсан нь анхаарал татаж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд кабинетэд нь ажиллаж байгаа нэг сайд нь өөрийг нь "огцруулъя” гээд гарын үсэг зурсан нь тун хүнд цохилт, хэцүү үед нэрмээс болж буй. Харин Ц.Цогзолмаа болохоор ханилж яваад нөхрөө гэгчээр хандсан нь юутай холбоотой байхав. Таамаглахад Засгийн газар огцорсон нөхцөлд сайдаараа үлдэх л санаархал юм болов уу. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 43 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 6 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 6 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 7 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 19 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 53 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 15 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 36 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 53 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 9 мин