Ж.Мөнхбат: Намын дарга гишүүдээ жагсаал цуглаанд уриалсан

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын байр суурийг хүргэж байна.   -Та УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ юу болж байна вэ? -УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрох шаардлагад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн.  Үүнээс гадна дөрөв, таван гишүүн миний өрөөнд орж ирээд, дэмжинэ гэсэн байгаа.  Энэ асуудал бол Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах тухай зөвшилцөх саналаас өөр хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл УИХ өөрөө тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулж байна гэж ойлгож болно. Ерөнхий сайдыг Засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй болсон гэж үзэж байна. Тэр байтугай Ерөнхий сайд УИХ-ын чуулганы үеэр Үндсэн хууль миний ажлыг хийх боломжгүй болгосон байна. Үндсэн хуулийг өөрчилнө. УИХ, Засгийн газрыг тараах асуудлыг хөндөн тавьж, ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ гэх мэт үймээн самуунд уриалсан мэдэгдэл хийсэн. Түүний мэдэгдлийг бүлгийн хурлын үеэр гишүүд шүүмжилсэн. Хоёрдугаарт, УИХ-ыг тар гэж байгаа шалтгаан нь төрийн нэр хүнд унасан. Алдаа гаргасан сайд нарт Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй юм байна. Хариуцлага алдсан хүмүүст  томилсон субъект нь хариуцлага тооцож чадахгүй бол чадамжгүй УИХ болно шүү дээ. -МАН-ын даргыг намынхаа залуучуудыг цуглуулж, жагсаал цуглаан хийхийг уриалсан гээд байгаа.  Энэ үнэн үү? -Тийм ээ. Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд жагсаал цуглаан зохион байгуулахаар ярилцсан байна. Ингэж гишүүдээ өдөөн турхирч болохгүй. Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Хууль зүйн байнгын хороонд оролцохгүй байх чиглэлийг гишүүдэд өгч байна. Ийм байдлаар төрийн гацаа үүссэн. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж үзээд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад байна. -Иргэдийнхээ сонголтыг хүндэтгээд МАН-ын дарга нар учраа олж болохгүй байна уу? -Өнөөдөр энэ асуудал эхэлсэн юм биш.  Бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулах үеэр сонин үндэслэл гаргаж тавьсан. Д.Хаянхярваа намаа хагалсан гэж байсан. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Яг жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах  үеэр хоёр хуваагдсан. Чуулганы хуралд тал нь орж ирээгүй. Энэ үеэс л намын уур амьсгалд цав суусан. Миний бие эв зүйгээ олох санал санаачилга гаргаж, хичээж ажилласан ч болсонгүй. Нам гэдэг бол хэн нэгний компани биш. Учраа олж чадахгүй бол ажлаа өгөөд явах ёстой. -Нэг намын дотоод хагарлаас болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ? -Би бол хувийн эрх ашгаас дээгүүрт намын эрх ашиг байх ёстой. Намын эрх ашгаас улс орны эрх ашиг байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Энэ толхилцооноос үүдэж эмх замбараагүй байдал үүсэхгүй байх гэж итгэж байна. Монгол Улсыг удирдаж байгаа хүмүүс арай ч Үндсэн хуулийн бус аргаар нийгмийг хямрал руу түлхсэн зүйл хийхгүй байх гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

1 цаг 17 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

1 цаг 51 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2 цаг 13 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

2 цаг 34 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

2 цаг 51 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

3 цаг 7 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

5 цаг 5 мин