МАН-ын дэргэдэх ахмадын холбооны тэргүүлэгчид хуралдана

2018-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН дотор үүссэн нөхцөл байдал нэлээд хурцдаж байна.  Тэгвэл өнөөдөр /11.15/ энэ асуудлаар МАН-ын дэргэдэх ахмадын холбооны тэргүүлэгчид хуралдаж байна.  Тус холбооны тэргүүнээр Ц.Сүхбаатар ажилладаг.  Тэргүүлэгчдэд Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном,  Төрийн шагналт Н.Жанцанноров  зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд багтдаг билээ.  Тэд өнөөдөр үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцаж, ямар нэгэн шийдэлд  хүрэх юм байна. Ерөнхийдөө ахмадын холбооны тэргүүлэгчдийн зүгээс  улс төрийн шинэчлэлийг намаасаа эхлэх нь зүйтэй гэж үзэж буй бололтой.  Саяхандаа хоёр ч удаа хуралдсан эрх баригч намын удирдах зөвлөлийн хуралд зарим гишүүд намаас шинэчлэлийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн  ч намыг дарга  улс төрийн шийдвэрүүдийг гаргаад явсан байдаг.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Намын удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Нямдорж сайд  Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд  хамгийн түрүүнд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Гэсэн ч Д.Амарбаясгалан ТББ нь надтай ямар ч хамааралгүй гэж хэлээд өнгөрсөн” гэсэн байдаг.  Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь мөн өөрийн эзэмшил бүхий компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсон билээ. Ийнхүү нам доторх эв нэгдлийн асуудал ахмадуудын санааг нэлээд чилээж, тэд намаа эхлээд цэгцлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой.  Эх сурвалж:www.polit.mn
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

37 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

4 цаг 25 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

4 цаг 39 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

4 цаг 47 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

4 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

9 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

9 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

9 цаг 33 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

10 цаг 54 мин