ЗХЖШ үүрэг гүйцэтгэгч даргатай байж болох уу?!

2018-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.11.14./ зарлиг гаргаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд шилжих гэж буйтай нь холбогдуулан ажлаас нь чөлөөллөө. ЗХЖШ-ын даргыг даргыг томилох хүртэл ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Монголын төр сүүлийн жилүүдэд үүрэг гүйцэтгэгч л томилоод байдаг болсон. Бүр үүрэг гүйцэтгэгчээрээ байсаар дараагийн сонгууль хүргэж байсан тохиолдлууд бий. Харин Монголдоо анх удаа ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж томилсон нь байж болох уу, үгүй юу гэдэг өөр асуудал гээд байна. Учир нь ЗХЖШ бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байгууллага юм. Яг үнэндээ улс төрийн ийм ороо бусгаа үед Ерөнхийлөгч ийм зарлиг гаргасан нь анхаарал татахаар л байна. Гэсэн атал ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж томилсон нь бүр ч хачирхалтай. Бид өнгөрснөө санах хэрэгтэй. Арван жилийн өмнө, 2008 оны долдугаар сарын 1-нд юу боллоо доо. Хошууч генерал Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан. Дараа нь хэрэг явдал үүсэхэд “...Үүрэг гүйцэтгэгч байсан” гээд бөөн л юм болсон. Гэхдээ түүнийг ялласан. Ер нь үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн чадамж ямар байх нь тун ойлгомжгүй. Дарга мөн, бас биш гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгч энэ зарлигаа эргэж харж мэдэхээр нөхцөл үүсэхийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Эх сурвалж: www.polit.mn
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

10 цаг 7 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

10 цаг 32 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

10 цаг 50 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

10 цаг 55 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

11 цаг 7 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

14 цаг 59 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

16 цаг 1 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

16 цаг 21 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

20 цаг 57 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

21 цаг 7 мин