П.Цагаан: Гурав хоногийн дотор залруулга хийхгүй бол шүүхэд хандана

2018-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Ази, Европын дээд түвшний уулзалт “АСЕМ”-ын үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан сүүлийн үед мөнгө шамшигдуулсан асуудлаар нэр холбогдоод байгаа хүмүүсийн төлөөлөл олон нийтэд мэдээлэл өглөө. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааныг 321 сая төгрөгийг хувьдаа завшсан мэдээлэл цацагдаж байгаа. Тэрээр хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд дээрх мэдээллийг илт гүтгэлэг гэж мэдэгдлээ. Мөн Үндэсний аудитын газраас 72 цагийн дотор залруулга хийхгүй бол хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлэв. Тэрээр “Миний бие Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам мөр ч цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах биш, байнга төсвийг хэмнэж, оны эцэст Сангийн яаманд буцааж тушааж ирсэн түүхтэй. Гэтэл намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улс төрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тараах боллоо. Энэ бол бохир, бүдүүлэг гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар няцааж байна. Би АСЕМ-ын шугамаар ирсэн олон мянган төлөөлөгчийг байрлуулах зочид буудал, хурлын байрны асуудлыг хариуцаж ажилласан нь үнэн. Манай Тамгын газрынхан ч өдөр шөнөгүй ажилласан. Зүлэг мод тарих, шуурхай зохицуулах, зохион байгуулахаас эхлээд буудал, талбайн хог цэвэрлэх, шал угаах гээд олон ажлыг үнэ хөлсгүйгээр хийсэн. АСЕМ-ын ажилд 30-40 мянган хүн сайн дураараа үнэ хөлсгүйгээр ажилласан. Төрийн урилгаар ирсэн 50 гаруй улсын 5000 гаруй зочдыг хүлээж авах, төрийн буудал барих гэж төсвийн мөнгө үрээгүй бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд ард нь гарсан. Амжилттай зохион байгуулсан. Ачааны хүндийг хувийн хэвшил үүрсэн. Хувийн зочид буудлууд, тэдгээрийн эх оронч санаачилгын хүчинд давж гарсан шүү. Тэдгээр 40 гаруй зочид буудлын ажилтан, албан хаагчдад хэл соёл, хоол унд, үйлчилгээний олон чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд үүнд туслах тухай санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан минь үнэн. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг ч төгрөг миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй. Сургалт зохион байгуулах ажлыг Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Гадаад харилцааны яам, мэргэжлийн холбоод, гадаад, дотоодын багш нартай амжилттай зохион байгуулсан. Энэ сургалтын ачаар Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бааз, боловсон хүчин ч бэхжсэн. Үүнийг мэдсээр байж Аудитын байгууллага АСЕМ-ыг харлуулж байгаад харамсаж байна” гэж хэллээ. Эх сурвалж: polit.mn
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

7 цаг 31 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 22 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

8 цаг 29 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

8 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

9 цаг 5 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

13 цаг 28 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

13 цаг 33 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

13 цаг 43 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 48 мин