Мансууруулах бодист донтогчдын хоол, хувцас, унааны зардлыг төр даана

2018-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монголд согтууруулах болон мансууруулах бодист донтогчид хүрээгээ тэлж байгаа нь төрийн бодлого оновчгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн илрэл. Мөн энэ хүмүүсийг албадан эмчлэх асуудлыг зохицуулах нь төрийн орхиж болохгүй үүрэг юм. Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх төрийн байгууллагуудын уялдаа, өсвөр үеийг мансуурлын аюулаас сэргийлэх ажил цаасан дээрх тоо баримт, төсөл хөтөлбөр төдийхнөөр үнэлэгдэж буйг өнгөрсөн  жил баталсан Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрөөс харж болно. Тэгвэл намрын чуулганы хугацаанд энэ парламент согтууруулах, мансууруулах бодист донтогчдыг эмчлэх хуулийн төслийг тав дахь удаагаа шинэчлэн найруулахаар хэлэлцэж буй юм. Өнөөгийн байдлаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар улсын хэмжээнд ганцхан байдаг. Бүх аймаг, нийслэлээс ирж байгаа эмчлүүлэгчийн тоо өсч байгаа учраас ачааллаа даахгүйд хүрчээ. Судалгаанаас харахад нэг жилд эмчлүүлэгчдийн тоо 290-1040-ийн хооронд хэлбэлзэж байна. Мөн ШШГ байгууллагын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх байгууллагад жилд дунджаар 600-700 өвчтөнг албадан эмчилгээнд хамруулдаг ч СЭМҮТ-д мансуурах донтой өвчтэй этгээдийг эмчилсэн тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. Олон улсын ангиллын системд согтуурах, мансуурах донг сэтгэцийн эмгэгт тооцдог учраас шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь шийтгэл ногдуулж байгаа үйлдэл биш. Харин өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэйг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэж байгаа хэмээн үзэж хуулийн төслөөс албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хасчээ. Согтуурах донтой өвчний улмаас эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй ирдгээс эмчилгээнд хамрагдах боломжгүй эсвэл дундаас нь зогсоох шаардлагатай болдог байна. Тиймээс хуулийн төсөлд  “Албадан эмчлэх эмнэлэг” гэсэн нэршил оруулж төрөлжсөн тусгай мэргэшлийн эмнэлэг байхаар тусгажээ. Сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаас гадна эмчлүүлэгчийн суурь өвчнийг оношлох, эмчлэх, хоол, хувцасны болон эмнэлэгт ирэх, буцах замын зардлыг төр даах юм. Ингэж тооцвол 121.688.250 төгрөгийн шууд зардал албадан эмчилгээ эрхэлсэн байгууллагын төсөвт нэмэгдэхээр байгаа аж. Мөн тухайн хүнд сонголт хийх боломж олгохоор эмнэлгийн дүгнэлтийн дараа сайн дураараа эмчилгээ хийлгэх хүсэлт гаргавал албадан эмчилгээнд явуулахгүй байх  зохицуулалтыг нэмжээ. Түүнчлэн эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх үүднээс  мэргэжилгүй, ажилгүй хүмүүсийг албадан эмчлүүлэх хугацаанд нь ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, бичиг баримтжуулах, түр байрлуулах, ажилд зуучлах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах зохицуулалтыг мөн тусгажээ. Анх албадан эмчилгээ хийлгэж байгаа бол 3-6 сар, давтанд зургаан сараас нэг жил хүртэл эмчлэх юм байна. Харин бусад улс орны хувьд согтуурах, мансуурах эмгэгээс болж өөрийн болон ойр дотны хүмүүстээ аюул учруулах эрсдэл бий болсон нөхцөлд албадан эмчилгээнд хамруулдаг  байна. Тухайлбал, Австралид донтох өвчнөөр өвчлөгсдийг богино хугацаанд эмчлэх, хорыг гадагшлуулах,  урт хугацаанд тодорхой төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээх эмчилгээ хийдэг. Шведэд  донтох өвчтэй хүнийг шийтгэх бус эмчлэх, нийгэмшүүлэхэд анхаарч ухуулан сэнхрүүлэх, урам зориг өгөхөд анхаардаг бол Орос улсад  донтуулагч бодис хэрэглэсэн этгээдэд 4- 5 мянга хүртэл рублийн торгууль ногдуулах, эсвэл 15 хүртэл хоног захиргааны хариуцлага хүлээлгэн баривчилдаг байна. Мөн захиргааны хариуцлагыг халан донтох өвчнөөр өвчлөгсдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилж байх хуулийг баталжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

7 цаг 49 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

11 цаг 36 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

11 цаг 51 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

11 цаг 58 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

12 цаг 8 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

16 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

16 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

16 цаг 44 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

18 цаг 5 мин