Ч.Пүрэвдорж: Миний ширээн дээр хоёр өөр ертөнц зэрэгцэн оршдог

2018-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Ширээний ном” булангийн зочноор зохиолч, яруу найрагч Ч.Пүрэвдоржийг урьсан юм. Тэрээр “Амьдралын төгөл” хэмээх шүлэг, найраглалын номоо өлгийдөн авчээ. Түүний ширээн дээр зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс, зураач, яруу найрагч М.Амархүү болон Бурхан багшийн сургааль, мөн боловсрол судлалын ном байдаг аж. Сүүлийн үед яруу найрагтай их нөхөрлөж байгаа гэж байлаа. Ч.Пүрэвдорж гуай боловсрол, түүхийн шинжтэй судалгаа их хийдэг болохоор ширээний номнуудаасаа мэдлэг, жишээ баримтууд цуглуулдаг юм байна. Тэрээр “Миний ширээн дээр хоёр өөр ертөнц зэрэгцэн оршдог. Учир нь судалгааны номнууд хэрэгцээ болдог бол яруу найргийн номнууд мэдрэмж өгдөг. Заримдаа гуниг, баяр хөөр, бодол эргэцүүлэл авчирдаг хоёр өөр ертөнц ч гэсэн хоорондоо хэрэлдэхгүй, эвсэж нэгнийгээ авч явдаг зүйл. Тиймээс миний ширээн дээр 2-3 төрлийн ном байдаг” гэсэн юм. Мөн хүмүүсийн дурдатгал, намтар, бодит утга зохиол, түүхэн баримтат утга зохиолыг унших дуртай ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 49 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 13 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 13 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 14 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 25 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 59 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 21 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 42 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 59 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 15 мин