Б.Түвшинбат: Ерөнхий зураач Г.Ганбаатар хууль зөрчиж байна

2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат, ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчиж байгаа болон шилэн дансны тухай хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр ”Би энэ оны нэгдүгээр сараас эхлэн УДБЭТ-ын уран сайхны удирдагчаар 10 сар ажилласан. Энэ хугацаанд алдаа дутагдал, ололт амжилт, боломж бололцоо, тайз, хувцас, тоглолтын чанарыг хянан уран бүтээлийн шаардлага тавьж ирсэн. УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар, түүний төрсөн дүү зураач Г.Оюун нарт ашиг сонирхлын зөрчилдөөн, Авлигын эсрэг тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн зөрчил, олон жил бугшсан алдаа дутагдал, ёс суртахуун, ёс зүйгүй явдал байна. Монгол Улсын хөдөлмөрийн хууль болон театрын дотоод журмын дагуу Шилэн дансны тухай хууль, театрын уран бүтээлчид, ажилчид заавал мэдэх ёстой. Уран бүтээлийн зардал ямар замаар хэн, хэзээ захиран зарцуулж байгааг хувийн саналаар мэдэх хүсэлтэй байна” гэсэн юм. Мөн тэрээр театрын 2017 оны уран бүтээлд ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүй, хувийн дансаар захиран зарцуулагдсан театрын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатарын хувийн дансанд эсвэл “Гэсүй” компанид шилжүүлсэн байдаг. Тус театрын 2018 оны шинэ уран бүтээл салбарын сайдын баталсан төсөв, төлөвлөгөөнд “Баядера” бүжгэн жүжгийн 80 сая төгрөгөөр тайз, хувцас, бүтээн байгуулалт, уран бүтээлийн зардал тусган төлөвлөгөө гаргаснаас ерөнхий зураач Г.Ганбаатар 81 сая 400, түүний төрсөн дүү Г.Оюун 40 сая төгрөг гээд нийт 121 сая 400 мянган төгрөгөөр хийнэ гэсэн. Хэрэв мөнгө гаргахгүй бол хийхгүй гэсэн бидний зөрчилдөөн гурван сар үргэллжилсэн гэж байлаа. Эх сурвалж www.polit.mn  
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

39 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

8 цаг 8 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 59 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

9 цаг 6 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

9 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

9 цаг 42 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

14 цаг 5 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

14 цаг 10 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

14 цаг 20 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

14 цаг 25 мин