Улсын начин Д.Анарын талаарх онцлох 8 баримт

2018-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эзэн Чингис Хааны мэндэлсэний 856 жилийн ой, Монгол Бахархалын өдөрт зориулсан бөхийн барилдаан өчигдөр/11.08/ “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус барилдаанд улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосгоос Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат улын начин Доржийн Анар долоо даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий  үзүүрлэв. Улсын начин Д.Анарын талаарх онцлох 10 баримтыг хүргэж байна.
-Тэрээр Дорнод  аймгийн Дашбалбар сумын харьяат, 1992 онд төрсөн, улсын начин цолтой. ОБЕГ "Аврагч спорт хороо, "Бүрэн дуулга ХХК, "Дурогош ХХК-иар овоглодог.
 
-Тэрээр Дашбалбар суманд наймдугаар  анги хүртлээ сурсан. Тэр тус аймагт  "үе чацуутан” гээд тэмцээн болдог байжээ.  Тэрээр "Миний анхны багш цэргийн начин Мөнхжаргал гэж хүн бий. Багш маань намайг тэр тэмцээнд их авч явдаг байсан. Тэр барилдаанд түрүүлснээр бөхийн зам руу орсон гэж боддог. 17-той настайгаасаа хойш тууштай бэлтгэл хийж эхэлсэн” гэлээ.
 
-Д.Анар Японд жүдогийн сургуульд сураад, бэлтгэл хийгээд гурван жил болжээ.  Тэнд бэлтгэл гэж яг юу байдгийг, бэлтгэлийн ачаалал гэж юу болохыг ойлгосон гэсэн.
 
-Хоёр дахь жилдээ улсын наадамд барилдаад 23 настайдаа начин болсон. Хамгийн залуу улсын цолтон.
 
-Гэхдээ түүний багш "Манай Анар улсын заан болно оо” гэж их хэлдэг байжээ.  Тэрээр "Би ч багаасаа тэгж хүсч мөрөөдсөн. Ер нь улсын заан цолыг их сайхан цол гэж бодож явдаг” гэжээ.
 
-Түүнийг бөхийн хорхойтнууд  хөмөрдөг Анар гэх нь бий.  Учир нь түүний үндсэн мэх хөмрөх.  Тэрээр "Би уг нь хөмрөнө гэж боддоггүй.  Сурсан мэх гэдэг чинь болдоггүй хэрнээ сурцаараа орчихдог юм билээ” гэсэн байдаг.
 
-Д.Анарын гэр бүлийн хүнийг Хоролсүрэн гэдэг. Төв аймгийн Баянцогт сумын гаралтай. Цэргийн дэслэгч цолтой ажилладаг.  Эхнэр нь  жүдогоор хичээллэдэг байжээ.
 
-Түүний улсын начин болоход УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр өрөө байр, Х.Болорчулуун гишүүн Дорнод аймагтаа хоёр өрөө байр бэлэглэж байжээ.  
Эх сурвалж:www.polit.mn  
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

20 цаг 3 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

23 цаг 51 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин