АН-ын бүлэг чуулганыг орхин гарлаа

2018-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /10.00/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд АН-ын бүлгийнхэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан агуулга бүхий лоозон барьсан байв. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Сонгогчдын итгэлийг алдсан, шударга ёсыг уландаа гишгэсэн өөрийн компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Энэ бүхнээс алдагдсан боломжийг ард иргэдэд буцаан олгох ажлыг Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. Тийм учраас дээх зөрчлүүдийг арилгатал УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна" гэв. Ийнхүү Д.Эрдэнэбат даргыг дээрх мэдэгдлийг хийсний дараа АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарав. Харин чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Эх сурвалж:www.polit.mn
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 48 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 11 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 12 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 12 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 24 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

5 цаг 58 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 20 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 41 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

6 цаг 58 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 14 мин