Шинэ технологийг ашиглан авлигатай тэмцэх боломжтой

2018-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Авлига нь дэвшил, энх тайван, тэр дундаа ядууст илүү хор хөнөөлтэй байдаг хэдий ч шинэ технологийг ашиглан авлигатай тэмцэх бүрэн боломжтой гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Копенгаген хотод болсон хурлын үеэр хэлсэн байна. Дани улсын Копенгаген хотод болж буй Авлигын эсрэг олон улсын хурал дээр “Авлигын улмаас иргэд төрийн байгууллагад итгэл алдарч, нийгмийн тэнцвэртэй байдал алдагдаж, энх тайвны байдалд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв шинэ технологийг зөв ашиглавал шинэ үеийнхэнд нээлттэй, олон нийтийн оролцоотой засаглалыг бий болгож өгнө” гэж тэр хэлжээ. Хөгжиж буй дэлхий ертөнц хууль бус санхүүгийн гүйлгээний улмаас 2013 онд 1,1 их наяд ам.долларыг алдсан тоо байдаг байна. Мөн хахуульд жил бүр 1,5 их наяд ам.долларыг төлдөг ажээ. Үүнийг авч үзвэл, хөгжилтэй улс орнуудын тусламжийн хэлбэрээр шилжүүлсэн мөнгийг 10 доллар гэж үзвэл түүнээс зөвхөн 1 доллар нь л тусламжид очдог байна. Тиймээс хөгжил дэвшилд зориулагдах байсан хөрөнгө авлига болж хувираад, тусламж авах ёстой тэр хүмүүст хүрч чадахгүй болж байна гэж нэмж хэлсэн байна. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр шинэ технологийг ашиглан хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сьерра Лион улсын Фритаун хотын цахим дүрслэлийг бий болгосноор цаасан дээр бүртгэлтэй байсан 2000 байшинг 200,000 байгааг олж мэдсэн, мөн Гүүгл компанитай хамтран тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой дэд бүтцийн төслүүдийг цахимаар хянах замаар авлигыг бууруулж байна.  “2030 оны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд авлигатай зайлшгүй тэмцэх шаардлагатай бөгөөд энэ бүхэн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн сайн байгууллагуудаас шалтгаална” гэж хэлжээ. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

7 цаг 18 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

11 цаг 5 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

11 цаг 20 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

11 цаг 27 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

11 цаг 37 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

15 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

15 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

16 цаг 13 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

17 цаг 34 мин