С.САРУУЛ
МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бусаар хуралдаж УИХ өөрөө тарах Ерөнхийлөгчийн санал болон ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцжээ. Гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ МАН-ын бүлэг ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын шийдвэрт хүрсэн. Зээл авсан хүмүүсийг зээлээ төлж, хуулийн байгууллагаар шалгуулж, олон нийтээс уучлалт гуйх нь зүйтэй гэж үзлээ. Цаашид ЖДҮДС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэж үзэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож, сайдын суудлаас нь огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. ЖДҮС-ийн зээлтэй холбоотой асуудлаар Үндэсний аюлугүй байдлын төвшинд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзсэн” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Гишүүдийн зээлийг төлүүлж, Б.Батзориг сайдыг огцруулахаар болжээ
2018-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин