Пабло Тоскано: Видео тоглоом бүтээх нь кино хийхээс хэцүү

2018-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Францын  тоглоом хөгжүүлэгч “Ubisoft” компанийн бүтээсэн “Assassin’s Creed” гэдэг видео тоглоом бий. Энэ компанид 10 гаруй жил ажиллаж байгаа тоглоом хөгжүүлэгч аргентин Пабло Тосканотой “Infobae” цахим хуудасныхан  хийсэн ярилцлагыг толилуулъя. Түүний ярьснаар тоглоом хөгжүүлэгч болох  зам нь “Prince of Persia” хүүхэд байхдаа тоглосноор эхэлсэн гэнэ. Тэрээр хүүхэд байхдаа аавтайгаа энэ тоглоомыг тоглож байсан үеэс түүнд үлдэж хоцорсон их хүчтэй дурсамжаа хуваалцсан юм. Энэ тоглоом нь надад видео тоглоомын хүчин чадалтай болохоос гадна бид туршлагаа нэг хүнд нийлүүлж болохыг харуулсан юм гэж  Пабло Тоскано 20 жилийн дараа дурсав.10 гаруй жил цуврал тоглоом болж гарч байгаа энэ тоглоомны сүүлчийн цуврал “Assassin’s Creed: Odyssey”-ийг сурталчилах зорилгоор  Өмнөд Америкийн орнуудаар аялал хийж яваа ажээ. Энэ  видео тоглоомд Пабло Тоскано хөдөл­гөөнт дүрсийн техни­кийн удирдагчаар ажил­ласан байна. Тэрээр “Би үндсэндээ тоглоомын техникийн талын хөдөлгөөнт дүрстэй холбоотой бүх зүйлд хамаарах асуудлыг хариуцсан хүн. Тухайлбал, тулааны шинэ механикийг  хөгжүүлсэн хэн нэгэнд асуудал гарч болно. Тэгвэл миний зүгээс бид бүгдийг аятайхан зохицсон байх талаас харж ажилладаг” гэв. Мөн видео тоглоом бүтээнэ гэдэг кино хийхээс ч хэцүү. Учир нь техникийн сорилт, техник болон  бэлтгэл сургуулилт гэж байдаг гэж хэллээ.  Үүнээс гадна тоглогч болон хамгийн хүчтэй шүтэн бишрэгчийг ч  зугаацуулах ёстой. Энэ тоглоомыг  олон төрлийн компьютер дээр тоглож болохоор хувилж түгээсэн. Харин “Одиссей” шинэ хувилбарыг бүтээхэд  800 хүнтэй баг гурван жил хагасын хугацаанд есөн өөр оронд ажилласан.Энэ  нь ч одоо хүртэлх хамгийн том франчайзтай  тоглоомд тусгалаа олсон болохыг онцлов. -Ерөнхийдөө бүх тоглоом ажиллахгүй байх үе гардаг. Та нарт ийм явдал тохиолдож байсан уу? -Бидэнд анх удаа ийм асуудал гарсангүй.Тохиолдсон ч бид энэ бүхнийг урьдчилан харснаас гадна турш­лагатай багтай. Бидэнд олон удаа илүү ихийг хүсэх мэдрэмж төрдөг байсан.Харин одоо  анх удаагаа биднийг баярлуулсан тоглоомтой боллоо. Би танд  хийж чадаагүй өөр зүйл тоглоомд байгаа эсэхийг хэлж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд энэ тоглоомд өгөх юм бас байна. -Та нар хэрхэн олон нийтэд зориулсан тоглоомонд өөрийн өвөрмөц байдлыг бий болгодог вэ? -Энэ удаагийн тоглоомонд өөрчлөгдсөн зүйл бол тэд  тоглоомын төгсгөлийг харилцан ярианыхаа хэлбэрийг сонгох замаар дуусгах боломжтой. Бид  ямар нэгэн зүйлээр бүх талаараа ялгаатай байлгах талаар ярьж  байгаа. “Assassin’s Greed  Odyssey” видео тоглоом нь тоглогчид  харилцан яриагаа сонголтоо хийснээр эртний түүхийн хэлбэрийг өөрчилнө. Тоглоомын үйл явдал эртний Грект өрнөнө. -Тоглоом хөгжүүлэгч “Ubisoft” компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа таны хувьд хамгийн том бахархал юу вэ? -Видео тоглоомын  техникийн удирдагчаас тоглоомд юу хийснийг нь асуувал “Миний хийсэн бүх юм нүдэнд ил харагдахгүйд байгаа юм” гэж хариулна. Бүх юм нь сайн. Учир нь  бид  боломжтой бүхнийг хийдэг. Пабло Тоскано Арген­тинд долоо хонох үеэрээ өөр өөр хүүхэлдэйн  болон компьютерийн сур­гуу­лиар зочилж уулзалт хийсэн байна. Тэрээр  2003 онд түүнийг сурч эхэлж байх үеийг одоогийн үетэй нь харь­цуулаад нөхцөл байдал их өөрчлөгдсөн нь гайхш­руулсангүй. Пабло Тоскано “Одоогийн видео тоглоомын компаниуд жижиг тоглоом хийхээс хэтрэхгүй байна.  Анх энэ салбарт ажиллаж эхлээд үүнийг хараад гайхаж байсан. Би тооны, дүрслэх ур­­лагийн, түүхийн болон кино зохиолчийн ангийн оюутнуудтай ийм тоглоомыг хийхэд хам­тарч ажилладаг” гэж ярилцлагынхаа төгсгөлд хэллээ. [embed]https://www.youtube.com/watch?v=s_SJZSAtLBA&has_verified=1[/embed] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

1 цаг 19 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

1 цаг 33 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

1 цаг 41 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

1 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

5 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

5 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

6 цаг 27 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

7 цаг 48 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

8 цаг 13 мин