Гар утасны долгионоос биш буруу хэрэглээнээс болгоомжил

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Хүн төрөлхтөн хоорондоо харилцахдаа, мэдээлэл солилцохдоо зөвхөн яриагаар биш мессеж, зураг гэхчлэн бусад өгөгдлийг ашиглахын тулд суурин утаснаас гар утасны хэрэлээнд шилжсэн байдаг. Харилцаа холбооны энэхүү асар хурдтай, өндөр төвшний хөгжил нь улам ухаалаг болсоор өнөөдөр дэлхийд таван тэрбум хүн гар утас хэрэглэж байна. Тэгвэл гар утас ашиглах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, соронзон долгион нь хорт хавдар үүсгэдэг зэрэг эргэлзээ дагуулсан олон мэдээлэл бий. Нэгэнт гар утасгүйгээр өөрсдийгөө төсөөлөх боломжгүй болсон энэ цаг үед ийм мэдээллийг сургаар биш судалгаатайгаар ярих ёстойг өчигдөр болсон “Дижитал хэрэглэгч ба эрүүл мэнд” форумын үеэр онцоллоо. Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэг “ICT-EXPO-2018”-ын үеэр зохион байгуулсан юм.   УТСААР ЯРИХДАА ЧИХЭВЧ, ЧАНГА ЯРИГЧ АШИГЛААРАЙ Гар утаснаас ялгардаг соронзон долгион нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай мэдээлэл янз бүрээр цацагддаг. Цахилгаан соронзон долгион нь бидний эргэн тойронд янз бүрийн хэлбэрээр оршин байдаг бөгөөд ионжуулагч болон үл ионжуулагч гэсэн төрөлд хуваагддаг. Тэгвэл гар утас, wifi, бааз станц, ухаалаг тоолуур, шарах шүүгээ, телевиз, радио, компьютер, өндөр хүчдэлийн шугам, бусад цахилгаан хэрэгслүүд нь үл ионжуулагч долгион цацруулдаг аж. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд нөлөөлөх төвшнөөс 50 дахин доогуур тогтоосон стандартад нийцүүлэхийн тулд гар утасны хамгийн их чадлын хэмжээг хоёр вт, ихэнх тохиолдолд 0.25 вт байхаар хийдэг ажээ. ДЭМБ-аас 1996 оноос хойш энэ талаарх судалгааг хийжээ. Харин гар утас тамхинаас хортой, хорт хавдар үүсгэдэг зэрэг мэдээллийг өнөөдрийг хүртэл ямар ч судалгаа нотлоогүй байна. Тухайлбал, гар утсыг 10 жилээс дээш хэрэглэсэн хэрэглэгчдийн дунд хийсэн судалгааг дэлхийн 13 улсыг хамруулан хийхэд 10 хувьд нь тархины хавдар үүсэх эрсдэл бага зэрэг ажиглагдсан ч нотлогдоогүй аж. Ихэнх судалгаанууд нь өнөөдрийг хүртэл гар утасны хэрэглээ болон хавдрын хоорондох хамаарлыг олж тогтоож чадаагүй ажээ. Гэхдээ 15 жилээс дээш хугацаанд гар утас хэрэглэсэн мэдээлэл учир дутагдалтай байгаагаас энэ асуудлыг цаашид үргэлжлүүлэн судлах аж. Өөрөөр хэлбэл, 30 гаруй жилийн түүхтэй утасгүй холбооны судалгаанд цаг хугацаа шаардлагатай гэсэн үг. Харин эрүүл мэндийн байгууллагуудаас эргэлзээгүйгээр зөвлөж байгаа зүйл бол гар утасны соронзон долгионы нөлөөллийг багасгахын тулд зөв ашиглах хэрэгтэй талаар форумд оролцогчид онцлов. Тухайлбал, жин ихтэй хүн цацрагийг бага шингээж авдаг бол жин багатай нь их шингээдэг байна. Тиймээс хүүхэд гар утас хэрэглэх байдлыг бууруулах нь зайлшгүй хийх ёстой зүйл аж. Түүнчлэн гар утаснаасаа бага зэрэг холдоход л цахилгаан соронзон орны хэмжээг багасгаж чадна. Гар утсаар ярих үед мессеж бичих, захидал илгээх, зураг үзэх зэргээс илүү нөлөөлдөг байна. Тиймээс утсаар ярихдаа болж өгвөл чихэвч эсвэл чанга яригч ашиглаж байвал зүгээр гэнэ.   БААЗ СТАНЦ НЬ ГАР УТАСНААС 1000 ДАХИН БАГА ДОЛГИОН ЦАЦДАГ   Харилцаа холбооны зохицуулах хороо болон мэргэжлийн хяналтад иргэдээс үүрэн холбооны станцуудын талаарх гомдол, санал их ирдэг ажээ. Учир нь үүрэн холбооны долгион дамжуулагч станцуудыг барилгын дээвэр, хана, гудамж, тусгай цамхаг зэрэгт байрлуулдаг. Улаанбаатар хотын гар утас хэрэглэгчдийг сүлжээгээр хангахын тулд орон сууцны дунд 300-800 метр, гэр хороололд 800-2000 метрт тутамд нэг станц байх шаардлагатай гэж “Скайтел” компанийн менежер Б.Нямбаяр илтгэлдээ дурдав. Харин энэхүү станцууд нь гар утаснаас даруй 1000 дахин бага долгион ялгаруулдаг тул ямар ч аюул байхгүй аж. Тиймээс байшингийнхаа дээвэр дээр байгаа станцыг нүүлгэхээс илүү дэрнийхээ дор хийсэн гар утсаа өөрөөсөө холдуулж унтах ёстой гэсэн үг. Гар утас нь сүлжээ дамжуулагч станцаасаа холдох тусам өндөр хүчин чадлаар ажиллаж, илүү их соронзон долгион цацруулдаг байна. Ийнхүү бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон утасгүй холбоо болон эрүүл мэндийн асуудлаар сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Харилцаа холбооны зохицуулах хороо  болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциацаас “Цахилгаан соронзон орныг ашиглах зөвлөмж” аппликэйшнийг хийсэн байна. Үүнийг утсандаа татаж аваад ДЭМБ болон бусад эх сурвалжийн судалгаа, баримтыг үзэх нь нээлттэй ажээ. Гар утасны соронзон долгионы нөлөөлөл нь аюултай биш ч гэсэн буруу хэрэглэснээс үүдэлтэй сөрөг нөлөө их байгааг энэ үеэр мөн ярьсан юм. Тухайлбал, тээврийн хэрэгсэл барих үедээ гар утас ашиглах нь осол гарах эрсдэлийг 3-4 дахин нэмэгдүүлж байгааг жишээ болгож байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

5 цаг 38 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

6 цаг 5 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

6 цаг 8 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

6 цаг 11 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

6 цаг 15 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

6 цаг 32 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

12 цаг 40 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

12 цаг 45 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

12 цаг 51 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

13 цаг 0 мин