Онцлох сурвалжлага:“И март” худалдааны төв зургаан хүлэмжтэй хамтран ажиллаж байна

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  “И март” худалдааны төвийн хамт олонтой аялалд гарлаа. Энэ удаагийн  аяллын зорилго нь  “И март”-д ямар газар нарийн ногоо нийлүүлдэг вэ гэдгийг хэрэглэгчдэд хүргэж, үндэсний үйлдвэрлэлээ сурталчилах байв.   “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгч нартаа хүргэх зорилгоор “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг “И март”-ынхан хэрэгжүүлж эхлээд байна.  Энэхүү хөтөлбөрт одоогоор зургаан хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагджээ.  Аялалын эхэнд Монгол дахь хамгийн том өргөст хэмхийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж буй “Төгс ургац” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэхүү хүлэмж нь А,В гэсэн үндсэн хоёр заалтай. Заал тус бүр нь 4032 метр, квадрат талбайтай бөгөөд нийтдээ 10080 метр квадрат талбайд өргөст хэмх тариалдаг байна. Өглөө бүр шинэ өргөст хэмх хураан авдаг бөгөөд өдөрт хоёр тонныг хураан авч нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангадаг байна. Жилд нийт 500 тонн өргөст хэмх хураан авах хүчин чадалтай гэв. Түүнээс гадна С хэсэг буюу үрсэлгээний талбайтай юм байна. Энэхүү талбайд үрсэлгээ хийгдсэнээс хойш 14 хоног болон сарын дараагаас ургацаа  өгч эхэлдэг гэнэ. Энэ талаар тус компанийн маркетингийн менежер Д.Ариунболор  “Бид 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хураан авсан. Тухайн үед нэг зааландаа улаан лооль, нөгөө зааландаа өргөст хэмх тариалсан. Харин энэ жил хоёр зааландаа зөвхөн өргөст хэмх тариаллаа. Тариалсан шинэхэн өргөст хэмхээ Улаанбаатар хотын нийт хэрэглэгчддээ хүргэдэг байгаа. “И март” болон “Барс” худалдааны төвүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Бүтээгдэхүүн маань хямд өртгөөр эрүүл, шинээр хэрэглэгчдэд хүрдэг” гэлээ. Өргөст хэмхний үрсэлгээ, арчилгааны талаар “Төгс ургац” ХХК-ийн ургамал хамгааллын ахлах ажилтан Д.Гантулга “Энэхүү хоёр зааланд дөрөв, дөрвөн сараар ээлжлэн тариалалт явагддаг. Нэг заалны тариулалт дууссаны дараа 10 мянган ургамал таригдаж, 14 хоногийн дотор бойжуулж, үрсэлгээний заал руу гаргадаг. Өглөө нэг заалнаас 750 кг өргөст хэмх авдаг. Одоогоор нэг зааланд тариалсан өргөст хэмхээ “И мартад” нийлүүлж байгаа. Өглөө бид ажилдаа ирээд хураалтаа 09.00 цаг хүртэл хийдэг. Хураалт дууссаны дараа боолтын автомашинаар савлагаа хийгдэж, Нийслэл рүү ачдаг байгаа” хэмээн ярилаа. Автомат хүлэмжийн ажиллагааны талаар ахлах агрономич Б.Хишигтогтох “Голланд технологийн автомат хүлэмжийн онцлог гэвэл бүх усалгаа автоматаар явагддаг. Бидний хувьд арчилгааг хийж, ургамалдаа сойлт хийж өгнө. Өглөө 07.00 цагт ажил эхэлнэ. Бид ажлаа эхлээд хамгийн түрүүнд ургамлаа харна. Сойлт хийхээр бол сойлтоо хийж, суганы нахиагаа авах шаардлагатай бол авна. Өдөрт бид найман цаг ажилладаг. Энэ хугацаанд ургамалд маань юу шаардлагатай байна тэр бүгдийг л хийж, гүйцэтгэж, эрүүл, шинэ хүнс хэрэглэгчдэд хүргэхийг зорьж ажилладаг” гэв. Аяллын дараагийн хүрэх цэг бол Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” ферм байлаа. Энэхүү ферм нь 2012 оноос жимсний аж ахуй эрхэлж эхэлжээ. Өнөө жил зургаа дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж буй бөгөөд биднийг боловсорч гүйцсэн, час улаан тэгээд амттай гүзээлзгэнээр дайлж, угтсан юм. “Мөнх ногоон тал” компанийн захирал Д.Давааням “Элбэг ургац” жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан. Зургаа дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж байгаа. Анх ХХААЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу гүзээлзгэнэ тарьж ургуулсан. Хоёр янзын технологиор тариалдаг. Нэгдүгээр эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг. Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технолиор усан орчинд ургуулж байна. Энэхүү хоёр технологийг хослуулан тариалж, өнөөдөр жимсний тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа. “Имарт” байгуулагдсан цагаас хойш хамтран ажилласан. Цаашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөний дөрвөн төрөл, алим чавга тариалж, ирэх жилээс усан үзэм тариалахаар бэлтгэл хангаад байна” гэв. Энд тариалсан гүзээлзгэнэ Монгол хөрсөнд ургаад, өглөө бүр шинээр хураагдаж хоёр цагийн дараа л хэрэглэгчдэд хүрдэг. Харин импортын гүзээлзгэнэ дор хаяж долоо хоногийн дараа хэрэглэгчдэд хүрдэг. Гэтэл гүзээлзгэнэ олон хоногийн хадгалалт тээвэрлэлт даадаг жимс биш гэдгийг агрономичид хэлж байлаа. Гүзээлзгэнийг тавцанд болон газраар гэсэн хоёр янзаар тариалдаг байна. Тавцантай хүлэмжийг хавар тавдугаар сарын сүүлээс тариалж эхэлдэг бол газраар зургадугаар сараас тариалдаг аж. Гүзээлзгэнийг тариалснаас хойш 45 хоногийн дараагаас жимсээ өгч эхэлдэг байна. “Элбэг ургац” ферм гүзээлгэний найман хүлэмжтэй төдийгүй энэ жилээс улаан болон хар бөөрөлзгөнө, алим чавга зэргийг туршилтаар тариалж эхэлжээ. Энэ ферм 10 гаруй ажилтантай. Тэд гүзээлзгэнэ арчилгаа шаардсан ургамал болохыг агрономич хэлж байлаа.Гүзээлзгэнийг өвлийн хүлэмжид тариалж болох ч одоогоор тийм хүлэмж байхгүй тул эднийх арваннэгдүгээр сарын дунд хүртэл гүзээлзгэнээ хураах аж.  Ийнхүү  И-мартын хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан, эрүүл бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авч байна. Эх сурвалж:www.polit.mn  
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

45 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

4 цаг 32 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

4 цаг 47 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

4 цаг 54 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

5 цаг 4 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

9 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

9 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

9 цаг 40 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

11 цаг 1 мин