АНУ манлайллаа алдах эрсдэл тулгарч байна уу

2018-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Их Британийн сэтгүүлч Мэтью Линн “Телеграф” сонинд нийтэлсэн нийтлэлдээ  технологийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг АНУ дэлхийд үзүүлэх  нөлөө улам багасч байна хэмээн бичжээ. Нийтлэлд бичсэнээр дэлхийд ялангуяа, Европт компанит ажил явуулдаг улстөрчид, зохицуулагчид болон зохион байгуулагчид АНУ-ын технологийн үйлдвэрийн ноёрхолд их санаа зовж байгаагаа харуулж байна гэжээ. Тэрээр “АНУ-ын үйлдвэрүүд технологийн салбарын хувьсгалын гол хөдөлгүүр гэдэг нь эргэлзээгүй.  Учир энэ салбарт манлайлагч “Amazon”, “Apple” болон “Facebook” компанийн төв АНУ-ын баруун хэсэгт байдаг” гэв. Түүнчлэн сэтгүүлч “Энэ нь үүрд ийм байх албагүй” гэж сэрэмжлүүлжээ. Яагаад гэвэл АНУ-ын шинэ үйлдвэрт оруулж байгаа хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэмжээ мэдэгдэхүйц багасч байгаа. Энэ нь технологийн салбарт тэргүүлэгч компаниуд ирэх 10 жилд өөр орнуудад нэмэгдэнэ гэсэн үг юм” гэж ярьсан байна. Мэтью Линн аж үйлдвэрийн хувьсгал үргэлж нэг орны манлайлал, хөгжлөөр эхэлж бусад  орон дараа нь тэр орноо гүйцдэг байсныг санууллаа. “Үүнтэй ижил төстэй зүйл компьютерийн  болон интернэтийн үйлдвэрлэлд тохиолдож  болно” гэж сэтгүүлч хэлснээс гадна   АНУ-ын манлайллын төгсгөл ирж байж болзошгүйг” онцолжээ. Түүний хэлснээр сүүлийн 10 жилд компьютерийн болон интернэтийн үйлдвэрлэлийг  Сиатл хот болон технологийн өлгий нутаг Цахиурын хөндийд төвтэй “Apple”, “Amazon”, “Facebook”, “Microsoft” болон “Alphabet” компанийн жижиг групп хянах болсон. Үүнээс гадна “Neftlix”, “Airbnb”, “Uber” компани хөгжиж байна.  Энэ нөхцөл байдал нь дэлхийн бусад орны санааг зовоох шалтгаан болон хувирч байгааг сэтгүүлч хүлээн зөвшөөрчээ. Иймээс  Европын холбоо “Google”, “Apple” болон адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн  өрсөлдөгч  компаниудад хөрөнгө оруулалт  хийхээр бооцоо тавьсан компаниудад торгууль ногдуулсан гэв. Ийм маягаар  хамгийн сүүлд болсон шиг  Европ тивийг дараагийн технологийн дайнд ялагдахгүйн  тулд хиймэл оюун ухааны салбарт Европыг манлайлагч болгохын тулд тэрбум еврогийн хөрөнгө оруулсан байна. Мэтью Линнийн бичсэнээр ОХУ,БНХАУ болон Япон энэ салбарт АНУ манлайлж байгаад санаа зовж байгаа юм.  Мөн АНУ-ын  бизнесийн үйл ажиллагааны төвөөс саяхан гаргасан тайланд тус улсын шинэ үйлдвэр, компаниудад оруулж байгаа  хөрөнгө оруулалт буурч байгаа талаар нийтэлжээ. Жишээлбэл, АНУ-ын технологийн  компаниудад 20 гаруй жил оруулж байсан хөрөнгө оруулалтын  95 хувийг бүрдүүлдэг байсан байна.Түүнчлэн энэ салбарт  бизнес эрхлэгчид бүгд санхүүжилт авах боломжтой шиг бизнесийн салбарт  ажилладаг хүмүүс ч ийм боломжтой. Ингэснээр тэд АНУ-ын манлайллыг хэсэгчлэн  авч байна. Тайланд дурдсанаар  цаг хугацаа өнгөрөхөд  технологийн үйлдвэрүүдийг  тэнцвэртэй хэлбэрээр хуваарилна. Жишээлбэл, Бээжин, Лондон АНУ- ын өндөр хөгжилтэй технологийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг  шилдэг хотуудтай харьцуулж болох хотуудыг бий болгохоор ажиллаж байна. Харин “БНХАУ-ын хувьд “Тенсент”, “Алибаба” зэрэг том компани дэлхийд ноёрхлоо  үргэлжлүүлэн тэлсээр байна. Сэтгүүлч  дэлхий даяар технологийн шинэ төвүүд бий болж, түүний нөлөө өсөн нэмэгдэж байна. Ингэснээр цахим хуудсыг илүү даяарчлагдсан болгох чадвартай технологийн шинэ эрин үе гарч ирэхэд хүргэнэ” гэв.  Мөн энэ хандлага нь  энэ орнуудын баялаг нэмэгдэхэд  туслана гэжээ. Мэтью Линн нийтлэлийнхээ төгсгөлд “Энэ нь АНУ-ын эдийн засагт учирч байгаа гамшиг биш. Зөвхөн түүний тансаглалыг жаахан бууруулсан алхам болно” гэж бичсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2 цаг 23 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

9 цаг 52 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

10 цаг 43 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

10 цаг 50 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

11 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

11 цаг 25 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

15 цаг 49 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

15 цаг 54 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

16 цаг 4 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

16 цаг 9 мин