Өврийн биш өөрийн Монголоор аялсан минь

2018-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Түм бужигнасан их хотын амьдралаас түр амсхийж, холын аялал, хүлээж буй адал явдлын тухай бодох нэг л сайхан. Галт тэрэгний хүнгэнэх чимээ, хажуу өрөөний бүсгүйн цангисан инээд, хааяахан хаалгаар шагайх үйлчлэгч бүсгүйн дотно төрх. Энэ бүхэн нэг л сонин бас шинэхэн. Сэтгүүлч мэргэжил сайхан. Олон газар очиж, олон хүнтэй танилцах гэгээн зам, адал явдлыг надад бэлэглэсээр байдаг. Тийм л нэг томилолт. Хамгийн урт, хамгийн хөгжилтэй, хамгийн адал явдалтай үргэлжиллээ. МСНЭ болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Багшийн их сургуулийн хамтран зохион байгуулсан “Дэлхийн монгол сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх 18 хоногийн сургалтад хамрагдахаар бид аян замд гарсан юм. Галт тэргэнд суусан цагаас бие биетэйгээ танилцаж, ӨМӨЗО-ы тухай өөрсдийн мэдлэгээ хуваалцсаар нэг л мэдэхэд үүрийн гэгээ татсан байв. Их холын бодол тээж, богц дүүрэн ургац хураахаар гарсан 17 сэтгүүлч Эрээн хотод очив. Энд монгол хэлээр ойлголцох тун амар­хан. Гэхдээ бид энэ хотод удсангүй. Зорилго, тэмүүлэл минь өөр байлаа. Эрээн хотын галт тэрэгний буудлаас нүдэнд дулаахан нэгэн багш биднийг угтаж авсан нь аяллын турш гэгээн дур­самж үлдээсэн, 18 хоно­гийн турш бид­нийг ахлах, ангийн багш Ундрахбулаг байсан юм. Баг­шийнхаа тухай дор өгүүлье.   “ПАСПОРТАА КАНОНДААД НОТАРИАТААР ОРООД ИР” [caption id="attachment_48283" align="aligncenter" width="850"] Хөх хотын дэлхийд 10-т Азидаа хоёрдугаарт ордог сүүний үйлдвэр.[/caption] Бид Эрээн хотоос Хөх хот орох аяллын автобусандаа тухаллаа. Туулах зам уртаас урт зурайна. Хөх хотод налгар, урт намар үргэлжилж байна. Бүсгүйчүүд нь зуны шаахай, нимгэн даашинзаар гоёх. Харин сургуулийн сурагчид нь өнгө ижил хослолоор жигдэрдэг юм байна. ӨМӨЗО тэр дундаа Хөх хотод бүтээн байгуулалт өрнөж байна. Энд тэндгүй зам, барилгын ажил явагдаж, өндөр барилгууд дүн­хийнэ. Үүнээс гадна өвөрмонголчууд ногоон байгууламж, цэцэр­лэг­­жил­тэд ихээхэн анхаардаг нь хотын захаас эхлээд ажиглагдаж байсан юм. Хот тэр чигээрээ ногоон өнгөөр гоёжээ. Хөх хот дөрвөн сая гаруй хүн амтай. Өвөрмонголчуудын үндэсний бахархал нь босоо монгол бичиг. Дэлгүүр хоршоо, сургууль гээд бүхий л хаягаа монгол бичгээр бичдэг. Харин монгол хаягийн араас заавал хятадаар бичих ёстой байдаг тухай Ундрахбулаг багш хуучиллаа. Хятад үгийг хэзээ ч монгол бичгийн өмнө бичдэггүй. Албан ёсны дэлгүүрийнх нь салбар л биш бол худалдааны төв, дэлгүүрийн хаягт гадаад үг оруулахгүй гэсэн бодлоготой юм байна. Тэд аль болох монголоор ярихыг эрхэмлэдэг аж. Харин ар монголчууд монгол хэлээ гадаад үгтэй хольж хэрэглэдэгт шүүмжлэлтэй ханддаг тухай ярьж байсан юм. Манай ангийн ахлах Ундрахбулаг багш МУБИС-д докторт сурдаг юм байна. Анх сургуульдаа бүртгүүлэхээр ирэхэд угтаж авсан багш нь “Паспортоо канондоод нотаритаар ороод ир” гэхэд нь юу ч ойлгоогүй тухайгаа хуучилж бай­сан юм. Монгол хүн бол “Иргэний үнэмлэхээ хуулбарлаад баталгаажуулаад ир” гэх ёстой. Хэдийгээр биднийг хөгжөөж, өөрийн бяцхан түүхээ ярьсан боловч энэ бас боддог л бодол. Бид тусгаар улс хэвээр үлдэхийн тулд эхлээд эх хэлээ л хайрлах ёстой. Өвөрмонголчуудыг бид ташаа бодож явсан үе бий. Хятадад уусчихсан гээд л. Гэвч өөрийн нүдээр харж, өөрийн биеэр уулзаж, ярилцсаныхаа дараа энэ том гүрний дунд өдий зэрэгтэй оршин тогтнож чадсан элэг нэгтнүүдээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Тэд бидний адил “Амархан сайн байна уу” хэмээн мэндэлдэг, их элгэмсүү, найрсаг түмэн юм. Бид Хөх хотод 10 хоногийн турш тус улсын түүх соёл, зан заншил, эдийн засаг, хэвлэл мэдээллийн сал­барын өнөөгийн байдлын тухай судалж, Өдрийн сонин, Одон телевиз, Үн­дэсний түүхийн музей­гээр зочилсон. Цаашлаад эртний түүхийн толь бол­сон Ши Ань, Ян Ань хотоор аялсан нь амьд­ралын минь нэгээхэн дурсамж болон үлдэх нь лавтай. Энэ үед бидэнд Багшийн сургуулийн эрдэм­тэн мэргэн багш нар хичээл заасан юм. Тэд Монголын тухай өөрийн дур­самжтай. Хятадын эртний түүхийн тухай хичээл заасан Хөгжил багш “Би Монголд жил бүр очдог. Олон монгол найзтай. Тэдэнтэйгээ сайхан байгальд аялах дуртай. Монголчууд их элгэмсүү. Хөдөөний ямар ч айлд орсон өөрийн дотны хүн шиг дотно сэтгэлээр хүлээж авдаг” гэж байв. Харин хоолны соёл, ёс уламжлалын тухай ярьсан Оч багш бидэнд монгол үндэсний уламжлал, түүх, соёлоо түгээн дэлгэ­рүүлж, хайрлаж, хам­гаалж яваарай гэж чин сэтгэлээсээ захиж байсан нь сэтгэлд нэгийг бодогдуулж байв. [caption id="attachment_48284" align="aligncenter" width="850"] Монгол сургуулийн өмнө Чингис хааны хөшөөг сүндэрлүүлжээ.[/caption] “УЛААНБААТАРЫН ҮДЭШ НАМУУХАН, НАМУУХАН ...”   Манай сургалтын баг Багшийн сургуулийн харьяа “Сурган хүмүү­жүү­лэх буудал”-д төвхнөсөн юм. Зам талбай нь са­руулх­наас гадна цэвэр цэмцгэр байдал нь энэ хотын өнгө төрх гэлтэй. Мон­гол­чууд бид дуу хуурт дуртай ард түмэн. Найранд гурван дуутай гэсэн сайхан үг ч бий. Монгол дууг биднээс өөр хүн сонсдоггүй гэсэн хуучинсаг үзэл нэгэнт ард хоцорчээ. Өнөөдөр анх удаа цацагдсан дуу тэр дороо Хөх хотод хит болох жишээтэй. Манай Ундрахбулаг багш “Овоо тахилгатай бол тэр монгол нутаг. Одтой хийморьтой явбал тэр монгол хүн шүү. Хоолой зангируулан омогших монголчуудын сэтгэл. Хотол олноороо эвлэхийн учиртай” гээд чин сэтгэлээсээ дуулахыг нь сонсоход сэтгэл уярам. Ойрд Хөх хотод “Улаанбаатарын үдэш” дуу ихээхэн хит болж байгаа гэнэ. Тааралдсан хүн бүр амандаа “Улаан­­баатарын үдэш намуу­хан, намуухан. Учралын бол­зоонд залуус яаруухан” хэмээн аялах. Харин ар монголчуудыг “Халуун элгэн нутаг”-аа дуулаач гэх нь цаанаа л нэг эл­гэм­сүү. Энэ тэмдэглэл ӨМӨЗО тэр дундаа Хөх хотод очсон анхны сэтгэгдэл минь билээ. Цаашлаад бид олон адал явдалтай учирсан. Үүнийг цувралаар хүргэх учир энэ өдрийн тэмдэглэлээ энд хүргээд өндөрлөе. Эцэст нь хэлэхэд энэ 10 өдөрт харь оронд байна гэсэн сэтгэгдэл яагаад ч төрөөгүй юм. Харин ч өврийн биш өөрийн монголоор аялсан мэт нэг л дотно мэдрэмж намайг ээрч байлаа. Үргэлжлэл бий.    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

8 цаг 38 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

9 цаг 5 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

9 цаг 8 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

9 цаг 11 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

9 цаг 15 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

9 цаг 32 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

15 цаг 40 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

15 цаг 45 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

15 цаг 51 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

16 цаг 0 мин