Галт зэвсэг борлуулдаг 89 ченжийг цагдаа нар хяналтандаа авчээ

2018-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээгээр галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг 2018 оны эхний есөн сарын байдлаар 25 бүртгэгдсэн ч энэ нь өмнө оныхоос буурсан үзүүлэлт юм байна. Өмнөх жилүүдэд зохион байгуулсан тооллогоор 2016 онд 47225 галт зэвсгээс 3198 буюу 70.6 хувь нь 2017 онд 46327 галт зэвсгээс 36028 буюу 78.1 хувь нь хамрагджээ. Үүнээс орон нутагт 32913 галт зэвсэг бүртгэлтэйгээс 26433 буюу 82.2 хувь нь нийслэлийн хэмжээнд 13414 галт зэвсэг бүртгэлтэйгээс 9595 буюу 73.9 хувь нь тоологдсон байна. Галт зэвсгийн бүртгэлийн нэгдсэн санд нийт галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл 47393 бүртгэлтэйгээс галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл 311, ан агнуурын 45127, цуглуулгын 197, спорт сургалтын 1716, харуул хамгаалалтын 353 галт зэвсэг бүртгэгджээ. Хууль бусаар галт зэвсэг, сум хэрэгсэл олж авдаг, хадгалдаг, борлуулдаг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 89 ченжийг бүртгэл, хяналтад авсан гэнэ. Тэдний бүртгэлд хамрагдаагүй шалтгаан нь галт зэвсгийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, шилжиж очсон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллгад бүртгүүлээгүй, мөн бусдад худалдах зэрэг байдаг аж. Галт зэвсгийн тухай хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлжээ. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэг сурвалжлагдаж байгаа гал зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Иргэд болон хуулийн этгээд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэхдээ, Галт зэвсгийн гэрчилгээ Иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах биет байдлаар авч ирэн нийслэлийн иргэд бол Нийслэлийн цагдаагийн газар орон нутагт оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх юм. Галт зэвсэг эзэмшигч зайлшгүй сургалтад суусан байх ёстой. Сургалт долоо хоног бүр болдог бөгөөд хоёр хоногийн хугацаанд болдог байна. Бүртгэл арванхоёрдугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Эх сурвалж: www.polit.mn  
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

8 цаг 16 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

15 цаг 45 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

16 цаг 36 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

16 цаг 43 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

16 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

17 цаг 18 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

21 цаг 42 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

21 цаг 47 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

21 цаг 57 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

22 цаг 2 мин