Зохицуулалттай салбарт “зохицоогүй” араншин

2018-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Санхүүгийн салбарын нэг багана болох хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хөгжих хандлага ажиглагдаж буйг салбарынхан олзуурхаж байна. Гэхдээ зарим зүйлийг зайлшгүй анхаарах шаардлага тулгарсныг тэд хэлдэг. Олон нийт хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон шалтгаан нь “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцаа гэхэд хилсдэхгүй болов уу.   ДӨРВӨН IPO   Нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд IPO хийх, нэмэлт хувьцаа гаргах, давхар бүртгэлд хамрагдах зэрэг дэвшил гарч буй нь сайн хэрэг. Тухайлбал, он гарсаар “ЛэндМН”, “Монгол базальт”, “Мандал даатгал”, “Ард даатгал” компани IPO хийж хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгосон юм. “ЛэндМН ББСБ” хувьцаат компанийн тухайд өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд анхны арилжаагаа хийсэн бөгөөд нэгж хувьцааны үнэ 28.75 төгрөг байв. Харин өнгөрсөн баасан гаригийн байдлаар 74.17 төгрөгт хүрчээ. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувь буюу 200 сая ширхэгийг олон нийтэд санал болгож нэгж хувьцааны үнийг 25 төгрөгөөр нэрлэсэн. Харин “Мандал даатгал” компани  нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгон нэгж хувьцаагаа 4800 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тус компанийн хувьцаа мягмар гариг буюу 2018 оны аравдугаар сарын 19-ний байдлаар 4910 төгрөгөөр арилжигджээ. Эдгээрээс харвал тухайн компаниудын хувьцааны ханш өсчээ. Мэдээж энэ зах зээл дээр хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлийг нь тооцдог зарчимтай. Магадгүй хувьцааны ханш уналаа гэхэд хөрөнгө оруулагч өөрөө эрсдэлээ үүрнэ. Энэ нь бизнесийн хатуу зарчим.   ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БА ХАМГААЛАЛТ   Гэхдээ хөрөнгийн захад хамгийн идэвхтэй оролцдог нь жижиг хувьцаа эзэмшигчид гэдгийг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Хөрөнгийн зах зээлээс урт хугацаатай санхүүжилт босгож буй компаниудын хувьд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Гэвч манай улсын хувьд энэ салбарт тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин илт дутаж буйд хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Түүнээс гадна манай улсад хөрөнгийн зах зээл дээр тоглогчид хувьцаагаа эргэлтэд оруулж мөнгө олно гэхээс илүүтэй хувьцааны ногдол ашиг хүртэх сонирхол давамгайлдаг тухай зарим тоглогчид хэлж байв. Б.Эрдэнэхүү “Би гадны захаас ганц, нэг хувьцаа авсан. Тэнд жинхэнэ өрсөлдөөн болдог. Харин манай зах харьцангуй тайван. Ер нь дотоодын захаас авсан хувьцааг арилжаанд оруулж эргэлдүүлэхээс илүү ногдол ашиг авахыг хүсдэг. Гэвч манайд нэг бэрхшээл бий. Жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тал нь хэт сул” хэмээн ярилаа.   НОГДОЛ АШИГ ХААНА БАЙНА   Тэгвэл... Гурван жилийн өмнө УИД-ийн жижиг хувьцаа эзэмшигч 45 мянган хүн ногдол ашиг авах нь бүү хэл, хувьцаат компанийнхаа талаарх мэдээллийг авч чадахгүй хүчгүйдэж байгаа талаар “Зууны мэдээ” сонин цуврал нийтлэл бичиж байсан юм. Эргэн сануулахад, УИД-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь Ш.Энхбаяр 826.063 ширхэг буюу 2.24 хувь, Р.Содном 16.563.534 ширхэг буюу 45 хувь, Ш.Баярсайхан 2.049.032 ширхэг буюу 5.57 хувь, Ш.Уламбаяр 5.736.290 ширхэг буюу 15.58 хувийг эзэмшдэг. Үлдсэн 31.61 хувь буюу 1163496 ширхэг хувьцааг 45 мянган иргэн эзэмшдэг байв. Харин өчигдрийн байдлаар нөлөө бүхий гурван хувьцаа эзэмшигч нийт 61.19 хувийг нь эзэмшиж байна. Одоог хүртэл ногдол ашиг тараасан нь бас үгүй. Хөрөнгийн биржийн нийтлэг төрх нэг иймэрхүү.   ХӨГЖЛИЙН “ТУШАА” БА “ДЭЭРЭМ”   27 жилийн түүхтэй их айлд хувьцаа нь хэт төвлөрч хэдхэн хүний өмч байсаар... УИД одоог хүртэл гурван нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй, жижиг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээдэггүй тод жишээ болсоор байгаа энэ үед хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа хөгжиж чадахгүй. Зохицуулалттай зах зээлийг зохицуулах эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд бий. Нөгөөтэйгүүр, жижиг хувьцаа эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй, ногдол ашгийг нь “дээрэмддэг” ийм орчинд IPO хийх нь зохимжгүй гэдгийг зарим судлаачид онцолж байсан юм. Тэгэхээр зохицуулах байгууллага нь эхлээд гэрийн даалгавраа хий. Түүний дараа том хүүхдээ биш бага насны хүүхдээ хамгаалах хэрэгтэйг олон нийт, мэргэжлийн тоглогчид сануулж байна. Зохицуулалттай салбарт “зохицоогүй” араншин хэрэгтэй гэж үү.  

ЭКСПЕРТИЙН ҮГ

 
Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар: ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖ IPO ГАРГАХ ХЭРЭГТЭЙ -Хөрөнгийн зах зээл дээр бүтээгдэхүүний тоо олон болж байгаа нь сайн хэрэг. Он гарсаар хэд, хэдэн компани IPO хийсэн. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ эхний ээлжинд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд IPO хийх ёстой байсан юм. Хөрөнгийн бирж дээр тухайн улс орны хамгийн том аж ахуйн нэгжүүд гарч ирдэг. Гэтэл манайд “том”-чууд нь хойш суугаад тэр боломжийг нь жижиг, дунд бизнесийнхэн ашиглаж байна. Энэ маш буруу жишиг гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Нөгөөтэйгүүр даатгалын салбар том зах зээлтэй боловч өнөөдрийн нөхцөлд олон нийтээс мөнгө босгож банкны хадгаламжаас давсан өгөөж өгөх ямар ч боломжгүй. Ер нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрч, алдагдал хүлээдэг. Тиймээс бид энэ салбарыг эрүүл, зөв хөгжүүлэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай олон зохицуулалт бий. Тухайлбал, тухайн компанийн 25-30 хувийг эзэмшиж буй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг болсон цагт хөрөнгийн зах зээл хөгжинө гэдгийг ойлгох учиртай. Өнөөдөр IPO хийж байгаа компаниуд алдагдалтай ажиллах үедээ хөрөнгө оруулагчдад үүрүүлчихнэ. Ашигтай ажиллавал охин компани байгуулан жижиг хувьцаа эзэмшигч хохирсон хэвээр байх болно. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо зохицуулж чадаагүй байж шинээр IPO хийх зөвшөөрөл олгож болохгүй.   Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай: IPO НЬ ХЯМД ӨРТӨГТЭЙ САНХҮҮЖИЛТ -Компаниудын хувьд хямд өртөгтэй санхүүжилт босгох боломжийг эрэлхийлдэг. Энэ утгаараа хөрөнгийн зах зээл дээр IPO хийх сонирхолтой байгаа юм. Нөгөөтэйгүүр манай улсын хувьд энэ салбар төдийлөн сайн хөгжиж чадаагүй гэдэг шүүмжлэл бий. Гэхдээ сүүлийн үед аж ахуйн нэгжүүд хувьцаа гаргах, давхар бүртгэлд хамрагдах, нэмэлт хувьцааг олон нийтэд санал болгох ажлыг хийж байгаа нь сайн жишиг. Хөрөнгийн биржид 220 орчим компани бүртгэлтэй байдаг. Гэвч анх их хувьчлал явуулах зорилгоор энэ зах зээлийг бий болгосон. Ингэхдээ тухайн үеийн зорьж байсан ажлыг гүйцэтгэж чадсан. Өнөөдрийн тухайд учир дутагдалтай зүйлүүд бий. Тухайлбал, компанийн тайлан балансыг цаг тухайд нь ирүүлдэггүй зэрэг бэрхшээл бий. Биржийн зүгээс энэ зах зээлийг хөгжүүлэх, орчин үетэй хөл нийлэн алхах боломжийг бүрдүүлэхийн тулд нээлттэй компанийн шаардлага хангаж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийг бүртгэлээс хасах арга хэмжээ авч байгаа. Цаашид ч энэ ажлыг улам эрчимжүүлэх болно.  
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 31 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

14 цаг 0 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

14 цаг 51 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

14 цаг 58 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 33 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

19 цаг 57 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

20 цаг 2 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 12 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 17 мин