Нум сум, хөсөг тэрэг, авдар сав

2018-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Гэр барих хуучны уламжлалаа Халимагт сэргээж байна-
Д.ЭНХЭЭ

Бараг мартагдах шахсан гэр барих хуучны уламжлалаа Халимагт сэргээж эхлэв. Компьтерийн нэн шинэ технологийн тусламжтайгаар эсгий гэр барих төсөл боловсруулжээ. Гэрийг хэнд зориулж босгодог, орчин үеийн хүмүүс гэрт амьдрахад ямар байх бол. Энэ талаар Мггийн Российская газета-д бичсэнийг орчуулан хүргэж байна.

Техникч-программ зохиогч мэргэжилтэй Эрдни Очир Араев хэдэн жилийн өмнөөс гэр барих ажлыг эхлүүлжээ. Лам найз нь түүнд монгол нум сум бэлэглэснээс хойш Эрдни өөрийн гэр бүлийн удам судар, намтар түүхийг ихэд сонирхох болжээ.

-Манайхны өвөг дээдэс бол нүүдэлчид, Халимагт тэд Алтайгаас нүүдэллэж ирцгээсэн. Манайхан өөрийн гэсэн тамгатай байж, түүгээрээ мал, эд хөрөнгөө тамгалдаг байсан. “Алтан Хангай!” хэмээх өөрийн гэсэн дайчин уриатай байжээ. Эрт дээр үед өвөг дээс маань хэрхэн амьдарч байсан бол гэж эргэцүүлж боддог болсон бөгөөд тэднийхээ ахуй амьдралыг сэргээж чадах эсэхээ сорьж үзэхээр шийдсэн хэмээн Эрдни өгүүлэв.

Бэлэг дурсгалын нум сум, халимагуудын үнэт эдлэлээ хадгалдаг авдар сав зэргийг урлаж бүтээх нь Эрднигийн хобби төдийгүй ашиг орлого нь ч болжээ. Нум сумаар л дуусах болов уу гэж бодож байсан ч лам найз нь дараагийн удаа уулзахдаа түүнд: - “Урьд нь манайд эсгий гэр урладаг байсан, өнөөдөр хэн нэг нь оролдоод үзэхэд болохгүй нь юу байхав дээ” гэжээ. Энэ санаа Эрднигийн тархинд сууж, гэрийн тухай тэр мэддэг бүхнээ санаж сэргээж эхэлжээ. Ийм орон байрыг нэрлэдэг кибитка (хөсөг тэрэг) хэмээх орос үг халимагт нутагшжээ. Гол санаа нь хөнгөхөн, авсаархан, ачаалж явахад түвэггүй байх. Эсгийгээр өвөл нь дулааныг, зун нь сэрүүнийг хадгалдаг. Яаж үүнийг урлах билээ? Араев эсгий гэрийг өөрийн ээж казах үндэстний хамаатныдаа зочлохдоо ганц л удаа харсан болохоор мэдээллийг Интернэтээр хайж, музейд очиж, ном судар эргүүлж, нутгийн өндөр настай хөгшчүүдээс асууж лавлажээ. Компьютерийн технологич бас тус нэмэр болсон аж. Дизайнеруудад зориулсан тусгай программаар Эрдни зураг төслөө гаргажээ. Онолын бэлтгэл сайн байсан хэдий ч Эрднигийн урласан анхны гэр хотын баярын өмнөхөн нурж унажээ.

“Дараагийн босгосон гэр болгон өмнөхөөсөө илүү тогтвортой, бат бөх болж ирсэн”  хэмээн Эрдни  өгүүлэв. Өнгөрсөн өвөл би хотын захад зургаан ханатай гэр барьж гурав хоносон. Хивс, ноосон хөнжлөөр дулаалж, зууханд галласан. Гадаа хасах 18 хэмийн хүйтэн байхад гэрт нэмэх 16 хэм байсан. Яндангаа үе үе хааж байсан бол илүү дулаан байх байсан ч байж магадгүй. Гэрт өнгөрүүлсэн хоног бүхэн ямар нэг дутуу зүйлийг олж мэдэх, сайжруулж өөрчлөх санаа төрүүлж байсан.

Өвөг дээдсийн жаяг маягаар амьдрах нь ганц Араевт сонирхолтой биш байв. Удалгүй хөдөө хээр гэр барьж, байгалийг ажиглаж, зохицон амьдрах хүсэлтэй санаа нэгтнүүдийн хүрээ тэлэв.Ийнхүү Эрдни гэр түрээслэгч болж хувирав. Зургаан ханатай байнгын гэрийг хурим найр, бусад арга хэмжээнд зориулан түрээслэх болов. Эсгий гэрт аливаа баяр ёслол өвөрмөц содон өнгө аястай болдог ажээ.

Нүүдэлчин ахуйгаа сэргээх Эрднигийн хүсэл мөрөөдөл яваандаа аялал жуулчлалын индустрийн шинэ тренд болтлоо биелэв. Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын үед дотоодын аялал жуулчлал эрч хүчээ авах бөгөөд анхаарал татах гол хүчин зүйл нь угсаатны зүйн төслүүд байх ажээ. Инновацийн төсөл болох “Бумбын орноор хийх аялал” хэмээх авто кластерийг засгийн газар тэргүүлэх чиглэлээр нэрлэн зарлажээ.Бумба гэдэг бол халимагийн баатарлаг туульс Жангарын үйл явдал өрнөдөг үндсэн газар нутаг юм.

Кластерийн хүрээнд үндэсний хэв маяг бүхий дөрвөн цогцолбор бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Бүгд найрамдах улсынхаа хойд болон баруун хаалгыг Малые Дербеты болон Приютный тосгонд, астраханы чиглэлд Утта тосгонд, мөн Адык тосгонд тус тус байгуулна. Төслийн баримжаалсан өртөг нь ойролцоогоор 333 сая рубль. Элиста хот орчим болон бүгд найрамдах улсын бусад районд зам дагуух үйлчилгээ, эрүүл мэндийн цогцолбор, амралтын бааз, анчид, загасчдын отог, амралт зугаалгын газар гэх мэт аялал жуулчлалын нийт 17 объект барьж байгуулахаар төлөвлөжээ.

Бүгд найрамдах улсын нутаг дээгүүр Кавказыг Ижил мөрний адаг болон Оросын төвтэй холбосон авто замууд дайран өнгөрдөг болохоор автокластер байгуулах нь цаг үеэ олсон асуудал хэмээн Халимагийн соёл, аялал жуулчлалын сайд Хонгор Эльбиков онцлов. Автокластер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг идэвхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн цэг болох санаа агуулжээ.

Нүүдэлчдийн амьдрал ахуйг бүрэн харуулах тал нутгийн орон байранд зочлохоор ирсэн хүн бүрийн сэтгэлд нийцэх ажээ. “Ойрдын хүрээ” хэмээх угсаатны зүйн цогцолбор халимагуудын аж төрөх уламжлалт ёс жаягтай зочин гийчдийг танилцуулдаг юм байна. Тэнд үндэсний хоол хүнс, цай ундаагаар дайлж, нум сум харвуулж, адуу, тэмээ өсгөж маллах талаар танилцуулдаг. Хөдөө талын борог амьдрал хэн нэгэн аялагчид хүндрэлтэй санагдвал илүү тохилог VIP ангиллын эсгий гэрийг санал болгоно. Нүүдэлчний өвөрмөц содон байдлыг сонирхогчид засал чимэглэл нь л гэхэд хэдэн зуун мянган рублийн үнэтэй хааны өргөө гэрт тухлан саатаж болно.

-Өнөөдөр олон хүн Монголоос 400 зуун мянга орчим рублийн үнэтэй гэр авчирч байна, харин миний гэр илүү хямд 90-140 мянган рубль.Ийм гэрийг Алтай, Буриадад урлаж байна, Москвад хоёр ч цех ажиллаж байна. Ялгаа нь үнэ ханшиндаа ч биш, хийцэндээ байгаа юм. Манайхны, ойрдын гэр бол илүү дээшээ өндөр, трапец хэлбэр нь тод томруун харагддаг. Гэр урлахдаа би харин эсгийний оронд нийлэг материал ашиглаж байна. Халимагт эсгий хийдэггүй. Монголоос авчрахад үнэтэй тусна, манайхан бэлчээртээ хаяц­­гаадаг, эсвэл шатаадаг.

Ийм гэрийг 15 мину­тад угсарна,гэхдээ яарах хэрэггүй хэмээн Эрдни зөвлөж байна. Одоо Араевын хувьд хүүхдэд зориулсан хоёр метрийн, эсвэл баяр ёслолын 12 метрийн гэр урлах бол асуудал биш болжээ. Тэрээр буулгаад боож баглахад спортын цүнхэнд багтахаар хийцтэй гэр барихаар төлөвлөж сууна. Хэрвээ энэ санаа бүтвэл аяллаар явах, эсвэл загасчлахад майхны оронд авч явах боломжтой.

Бүгд найрамдах улсын засгийн газрын боловс­руулсан замын зургийн дагуу дотоодын аялал жуулчлал хэрвээ хөгжвөл Эрдни Араевын урланг их ажил хүлээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

9 цаг 15 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

16 цаг 44 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

17 цаг 35 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

17 цаг 42 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

17 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

18 цаг 17 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

22 цаг 41 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

22 цаг 46 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

22 цаг 56 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

23 цаг 1 мин