“Тэтгэврийн цахим үйлчилгээ”-г хэрхэн ашиглах вэ

2018-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Жайка Нийгмийн даатгалын үйл ажил­лагааны чадавхийг бэх­жүү­лэх “Шинрай” төслийн мэргэжилтэн Кикүчи Эрика миний бие та бүхэнтэй мэндчилж байна. Би Монгол Улсад ажилладаг хэдий ч Японы тэтгэврийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ төлдөг. Япон улсад  оршин сууж буй, ААНБ-ын ажилтнаас бусад  20-оос дээш насны бүх иргэн иргэншил харгалзахгүй албан журмын даатгалд хамрагддаг. Мөн гадаадад  ажиллаж, амьдарч байгаа Япон иргэд ч Японы сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж болдог. (ААНБ-д ажилладаг бол 20 нас хүрээгүй байсан ч зарчмын хувьд ажил эрхлэгчдийн даатгалд хамрагддаг) Хэдийгээр сайн дурын даатгал боловч гадаадад байх хугацаандаа ямар нэгэн осол эндэгдэлд орвол Японы даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсдэг. Тиймээс ирээдүйд өндөр насны болон бусад төрлийн эрсдэлийг бодолцож үзээд Японы даатгалд хамрагдаж байгаа билээ. Тэтгэврийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг “Японы тэтгэврийн даатгалын төв байгууллага”-ын нэг үйлчилгээ нь “Тэтгэврийн цахим үйлчилгээ” юм. Тус байгууллагын цахим хуудаст, даатгуулагч интернэт ашиглан “Тэтгэврийн цахим үйлчилгээ” гэсэн хэсэг рүү хандаж өөрийн тэтгэврийн талаарх мэдээллийг шалгаж болох үйлчилгээ байдаг юм байна. Хаанаас, хэзээ ч компьютер болон ухаалаг утаснаасаа хандаж өөрийн мэдээллийг шалгаж болно. Тухайлбал, би 20 наснаас хойш төлсөн даатгалын шимтгэлийн түүх ( хэдэн сар төлсөн, завсардсан сар байгаа эсэхийг шалгаж болно) даатгалын ямар төрөлд  (суурь тэтгэврийн даатгал эсвэл ажил эрхлэгчдийн даатгал) хамрагдаж байсан зэргийг шалгаж харж болно. Мөн тухайн өдрийг хүртэлх шимтгэл төлөлтийн мэдээлэл дээр үндэслэн, хэтийн тооцоолол хийж, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг урьдчилан тооцох боломжтой. Миний хувьд тэтгэврийн хэмжээг одоо тооцох нь хэдийгээр эрт байгаа боловч тэтгэвэр тогтоолгосны дараа ч гар дээр авсан тэтгэврийн мэдээллээ шалгаж болно гэсэн үг. Энэ үйлчилгээний талаар мэддэг байсан ч ашиглах боломж хараахан гарч байсангүй. Гадаадад амьдарч байгаа япончуудын хувьд Япон дахь харъяа  тэтгэврийн хэлтэс дээр заавал өөрийн биеэр очиж зөвлөгөө авах нь хүндрэлтэй учраас энэ удаагийн боломжоо ашиглаад интернэтээр шалгаж үзье гэж бодлоо. Юуны өмнө тэтгэврийн цахим үйлчилгээг ашиглахад юу шаардлагатай вэ? Цахим хуудсаар ороход суурь тэтгэврийн дугаар (тэтгэврийн дэвтэр дээрх дугаар) мөн нэвтрэх код хэрэгтэй. Нэвтрэх код нь хэрэглэгчийн нэрийг баталгаажуулж авахад шаардагдах бөгөөд “Японы тэтгэврийн даатгалын төв байгууллага”-аас шуудангаар ирүүлдэг. Хэрэв нэвтрэх кодоо мартсан бол дахин хүсэлтээ явуулахад тэтгэврийн цахим үйлчилгээнээс нэвтрэх кодыг дахин шинээр олгоно. Дараагийн нийтлэлээр тэтгэврийн цахим үйлчилгээнд хэрхэн бүртгүүлж, үйлчилгээг  яаж авдаг талаар танилцуулах болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

22 цаг 29 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин