Д.Сумъяа: Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн үзэл баримтлал өнөөдөр ч хэрэгтэй

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Монголын орчин үеийн  уран зохиол болон шинэ үсгийг үндэслэгч, Төрийн гурван удаагийн шагналт, эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн ойг  энэ онд улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт ойг тохиолдуулан Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Сумъяатай ярилцлаа. -Нэрт соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн өвийг сурталчлахын ач холбогдол юу вэ? -ШУА болон Хэл зохиолын хүрээлэнгээс ХХ зууны эрдэмтэд, зохиолчдын өв соёлын хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Ц.Дамдинсүрэн гуайн хурлыг зайлшгүй хийх ёстой. Тэр бол ХХ зууны нэрт соён гэгээрүүлэгч. Түүний 110 жилийн ойд ач холбогдол өгч,  эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулах нь нэгдүгээрт, түүний бүтээсэн оюуны соёлын өвийг хадгалж хамгаалах, нэгтгэн дүгнэж дараа үед хүргэж өгөх. Хоёрдугаарт хойч үедээ эрдэм номын өвийг нь хүргэхэд  маш чухал юм. Тухайлбал, Ц.Дамдинсүрэн гуай 1921 онд Намын төв хороогоор илтгэл хэлэлцүүлж, зургаан зүйлтэй тогтоол гаргуулсан байдаг. 1934 онд бичсэн “Хэл бичгээ хамгаалъя”,  1944 онд бичсэн “Шүлэгч нарт сануулах нь” зэрэг зохиол, ер нь  манай өвөг дээдсийн хийсэн бүтээсэн бүхэн тэр үедээ үнэтэй бус өнөөдөр даяаршлын үед ч  хэл соёлоо хамгаалахад бидний барьж байх ёстой үзэл баримтлал  юм. -Их эрдэмтний хэлж байсан зүйлүүд өнөөдөр ч үнэ цэнэтэй гэлээ. Зарим жишээг хэлнэ үү? -Ц.Дамдинсүрэн гуай 1928 онд өнөөдрийн сонгууль, улс төрийн тогтолцоог хэлсэн байдаг. Түүнд “Жинхэнэ монгол эх оронч, төрд зүтгэх хүнийг таних боломжгүй. Сонгуулиар халхавчлаад гаргачихдаг, тэгэхээр бид улс орныхоо хувь заяаны  төлөө зүтгэх хүнийг таньж чадахгүй байна” гэсэн байгаа. Түүн шиг юуг яаж авч үзэх вэ, хуучныг үзээд шинийг хэрхэн хийх тэр арга ухаан Ц.Дамдинсүрэн гуайн болон бусад өвөг дээдсийн бүтээлд бий. Ц.Дамдинсүрэн гуайн нэг гол онцлог нь уламжлалыг их барьдаг. Уламжлалын суурь дээр шинийг хийдэг. Тухайлбал, тэр шинэ үсгийг зүгээр зохиочихоогүй. “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршвой”, “Монголын нууц товчоо”-г оруулахдаа ч нэг чиг шугамыг барьсан нь харагддаг. Энэ бүхнийг хийхдээ тэр монголчуудын бүтээсэн, монгол бичгээр байгаа бүх бүтээлийг үзэж судалсан. 1940-өөд онд “Үнэн” сониныг хариуцан гаргаж байсан нь  ч гэсэн тухайн үеийн нийгэм,  нийтийн байдлыг ард түмэнд хүргэхэд анхаарч байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бүхний үндсэнд шинэ үсгийг зохиосон гэж ойлгож болно. Уламжлалаасаа авч юуг өнөөдрийн орчин цагийн хэлэнд ойртуулахаар байна гэдэгт анхаарсан. Шинэ үсгийг зохиосноор Монголын уран зохиолыг тогтолцоотой шинжлэх ухаан болгох бүх арга зүйг хийсэн. Энэ тухай маш их зүйлийг  ярьж болно. Ер нь бол Монголын уран зохиол төдийгүй хөрш зэргэлдээ орнуудын соёлын харилцааг авч үзсэн байдаг. Үүндээ манай мөнхийн хоёр хөрш, цаашлаад бүс нутгийн орнуудын өв соёлын харилцаа холбоог авч үзсэн. Энэтхэг төвтэй соёлын хүрээ, Хятад төвтэй соёлын хүрээ гэж байдаг бол Монголын өв соёл нь бурханы шашнаар уламжилсан буддын гүн ухаан, Нагаржунайн төв үзэлд  суурилсан Энэтхэгээс гаралтай бурханы шашны суурь хөрсөн дээр Монголын утга соёл, уран зохиолыг авч үзэх суурийг тавьсан. Нагаржунайн  төв үзэл гэдэг аль нэг тийш хэлбийхгүй байх  үзэл юм. Тэр үзэл, аргазүйг 1928 оны Намын төв хорооноос гаргасан тогтоолд тодорхой заалт болгож оруулсан байдаг. Мөн залуучуудын  эвлэлийн гишүүдэд энэ үзлийг сургах, тэднийг аль нэг тийш хэлбийхгүй байхад хэрэгтэй гэж үзэж байсан байдаг. Төв үзэл нь нэг суурь дээр зогсоод байдаггүй,  Гегелийн диалектиктай холбогддог.  Тэгэхээр Ц.Дамдинсүрэн гуайн үзэл баримтлал өнөөдөр ч хэрэгтэй. -Гэтэл өнгөрсөн  цаг дээр  үздэг  хүн ч  цөөнгүй байх юм? -Энэ бол өнгөрсөн үед, ХХ зуунд яригдаад өнгөрсөн асуудал биш. Ирээдүйд,  даяаршлын үед дэлхийтэй хөл нийлүүлж алхахад үндэснийхээ соёлоор тусгаар болж үлдэх үндэстний арга ухаан энд явж байгаа. Тэгэхээр Ц.Дамдинсүрэн гуайн уран бүтээл монгол үндэстэн дээр төвлөрч, мөн бүс нутгийн хүрээнд хөрш зэргэлдээ улс орны хүрээнд, цаашаа дэлхий нийтийн оюуны соёлын уламжлалтай холбогдож ирснийг авч үздэг. Мөн хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин цагийн судалгааны чиг баримжаа  юм. Энэ бүхнээс Ц.Дамдсүрэнгийн олон талт судалгаа, олон талт ажиллагаа нэвт харагддаг. Дахин хэлэхэд, түүний үзэл баримтлал өнөөгийн даяаршсан ертөнцөд  бидэнд бүр ч их хэрэгтэй. Эх сурвалж www.polit.mn      
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

24 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

29 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

34 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

39 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

44 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

49 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

10 цаг 48 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

18 цаг 17 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

19 цаг 8 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

19 цаг 15 мин