С.Анхбаярт хариуцлага тооцох чиглэлийг ТУЗ-д өгсөн гэв

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Салбарын доголдолтой холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар хийхдээ “Оны эхээр гарсан осолтой холбогдуулан, ерөнхий инженерт нь хариуцлага тооцох бичгийг ТӨБЗГ-т явуулсан ч хариуцлага тооцоогүй.  Салбарын  яам нь хариуцлага тооцох эрх мэдэлгүй” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн турбинд  гарсан гэмтэлтэй холбогдуулан Эрчим хүчний сайдын  гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох албан бичиг ирүүлсний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан бичгээр гүйцэтгэх захирал С.Анхбаярт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мөн гүйцэтгэх захирал холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авсан талаарх мэдээллээ төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэх талаар “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгсөн. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох нь Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн бүрэн эрх, албан хаагчдад хариуцлага тооцох нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаардаг тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг 2018.03.11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан. Эрчим хүчний сайдын 2018.03.20-ны өдрийн а/940 дүгээр албан бичгээр гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр тус станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг салбарын сайд санал болгосны дагуу түр томилон ажиллуулах чиглэлийг “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд өгч 2018.03.22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор томилогдон ажиллаж байна.  Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн томилохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Засгийн газрын 80 дугаар тогтоолын холбогдох яамдын саналыг үндэслэн ЗГХЭГ-тай зөвшилцсөний үндсэн дээр ТӨБЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэдэг. Эрчим хүчний салбарын 22 компанийн 18 компанийн ТУЗ-ийн дарга ЭХЯ, 4 нь ТӨБЗГ-ын албан хаагчид байгаа” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

9 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

32 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

33 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

33 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

1 цаг 45 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 19 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2 цаг 41 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 2 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 19 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

3 цаг 35 мин