Монголтой холбоотой дурсгал 34 улсад бий

2018-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монгол үндэстний түүх дэлхийн өнцөг булан бүрт тархжээ. Тэдгээрийг нэгтгэж, хүмүүст таниулах зорилгоор Олон улсын монгол судлалын холбоо санаачлан, ГХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр  20 боть ном гаргахаар төлөвлөж байгаа юм. Үүний эхлэл болгож “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр болж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 15 эрдэмтэн, судлаач оролцсон юм. Илтгэгчдийн ихэнх нь монгол судлаач болон Түүх, архелогийн хүрээлэнгийн эрдэмтэд байв. Тэд манай улстай холбоотой түүхийн ямар дурсгал, аль оронд хадгалагдаж буй талаар сонирхолтой танилцуулга хийсэн. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад Монгол Улстай холбоотой дурсгал хадгалагдаж байгаа юм байна. Үүнээс хамгийн их нь Хятад болон ОХУ-ын музей, архив, Шинжлэх ухааны хүрээлэнд буй талаар эрдэмтэд илтгэлийнхээ явцад онцолж байлаа. Эдгээр улс оронтой албан ёсоор гэрээ байгуулж, хамтран ажиллах замаар энэ төслийг хэрэгжүүлэх юм байна. Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун “Дэлхийд тархсан Монголын соёлын өвийг судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг төслийн үндэс суурь нь хоёр жилийн өмнө тавигдсан. Дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй гэрэл зургуудыг анх судалж байсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай юм байна гэж үзээд энэ төслийг эхлүүллээ. Бусад улсад хадгалагдаж буй дурсгалын зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь бид өөрсдийн түүхээ мэдэх, цаашлаад олон улсын эрдэмтэд манай улсын тухай судлахад нэн чухал гарын авлага болно” гэсэн юм. Илтгэл Түүх, архелогийн хүрээлэнгийн доктор Н.Хишигтийн  “Сибирь дэх Монголын соёлын өв” илтгэлээр эхэлсэн юм. Тэрээр “ОХУ-д Монголтой холбоотой олон дурсгал түүхийн гэрч болон хадгалагдаж байна. Ялангуяа, Эрхүү, Буриад, Тувад. Эрхүүгийн төв музей 1782 онд байгуулагдсан. ОХУ-ын хамгийн эртний музейн тоонд ордог. Тэнд манай улс, ялангуяа, XIX, XX зуунд хамаарах шашны эд зүйлс бий. Тухайлбал, 25 ширхэг бурханы цутгамал, гэрэл зургийн цуглуулга хадгалагдаж байна. Харин Буриадын түүхийн музейд Монголтой холбоотой 600 гаруй хайпу зураг байна.” гэв. БНСУ-д манай улстай холбоотой дурсгал олон бий тухай доктор Ц.Цэрэндорж сонирхолтой илтгэл тавилаа. Тэрээр “БНСУ-д манай улстай холбоотой түүхийн дурсгалт газар олон бий. Түүний нэг нь Чежү арлын сүм юм. Тэнд Монголын хаадад зориулж ерөөл уншдаг байсан тухай баримт бий” гэв. Энэ мэт Япон, Иран, Унгар, Францад хадгалагдаж буй Монголын соёлын өвийн тухай сонирхолтой илтгэлээр энэ өдрийн хэлэлцүүлэг үргэлжилсэн юм. Манай улс өв соёлоо баталгаажуулж авахгүй бол бусад улс орон өөрийн болгох эрсдэлтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд хэлж байлаа. 2020 онд англи, монгол хэл дээр хэвлэгдэх  20 боть номыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүд дэмжихээ илэрхийлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

10 цаг 29 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

11 цаг 29 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

11 цаг 31 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

11 цаг 35 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

12 цаг 6 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

13 цаг 11 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

16 цаг 20 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

19 цаг 8 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

19 цаг 13 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

19 цаг 18 мин