У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах эхний хүн нь Г.ЗАНДАНШАТАР

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР У.Хүрэлсүхийн Зас­гийн газар “хэлбэлзэл”-тэй байна. АТГ-т танхи­мынх нь сайд нарын гу­рав­ны нэг нь лав шал­гуулж байгаа дуулдаж байна. Эхнээсээ нэр нь ил болчихлоо. Гэхдээ авлигын хэрэг гэж нотлогдвол тухайлсан сайд дээр хувь улстөрчийн хариуцлага яригдаад өнгөрөх биз. Харин энэ Засгийн газрыг хааш нь ч гаргахгүй гацаанд хийж орхисон нэг асуудал бий. Тэр нь хэд хоногийн өмнө, энэ сарын 12-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн явдал юм. Ингэхдээ Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчөөд Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлчихсөн байдаг. Хуулиараа бол Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж аваад, УИХ-д уламжлан шинээр сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр байлгаж байх ёстой юм. Яаран сандран хуралдаж ийм шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийтэд танил­цуулж, Ж.Бат-Эрдэнийн ажлыг аваад хоцорчихсон. Ингээд У.Хүрэл­сүхийн Засгийн газар хэн нэгэн Үндсэн хуу­лийн цэцэд хандахад л “онхолд­чихоор” болоод байна. Тэгвэл Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм гоомой шийдвэр гаргахгүй байх нөхцөлийг Засгийн газрын тухай хуульд тодорхой хийгээд өгчихсөн байдаг бай­на. Хуульд зааснаар “аюул­гүй” шийдвэр гаргах асуу­дал шууд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хамаарна. Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 3-т “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-т заасан ажлыг хариуцна”, 20.5.2-т нь “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын шийдвэрийн биелэлт; Засгийн газрын дотоод мэдээлэл; Засгийн газраас УИХ-тай харилцах асуудал, төрийн албаны хүний нөөцийн асуудлыг хариуцна” гэж заажээ. Түүнчлэн уг хуулийн 33.1-т “Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйл­чилгээний удирд­лагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор: 1/Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна; 5/Ерөнхий сайд, Зас­гийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана; 6/Танхимын хурал­даанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна; 8/Засгийн газрын шийд­вэрийг хэлбэр­жүү­лэн гаргаж нийтэлж мэ­дээлнэ” гэсэн байгаа юм. Өөрөө хэлбэл, үү­гээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай 2018 оны наймдугаар сарын 12-ны ээлжит бус хурлаас гарсан шийдвэр шууд хамаатай болж байна. Тэр шийдвэрийн та­лаар Ерөнхий сайд У.Хүрэл­сүхтэй хамт сууж байгаад мэдээлэл хийсэн Г.Занданшатар энэ бүхнийг анзааралгүй өнгөрсөн гэхээр бас хачин. Юутай ч Засгийн газраа онхолдуулах хэмжээнд хүртэл хариуцлага алдсан нь бараг л тодорхой юм. Ингэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуудалд холбогдсон сайд нараас өмнө ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай ха­риуц­лага тооцох хэрэгтэй болж байгаа юм. Учир нь түүний ал­даа­наас болж танхи­маа­раа уначих аюул нүүрлэ­сэн. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газраас хамгийн түрүүнд явах хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болчихсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 17 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 41 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 41 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 42 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 53 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 27 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 49 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 10 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 27 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 43 мин