Б.Өлзийбаяр: Олон улсад нэр хүндээ барчихаад IPO хийнэ гэдэг бэрх

2018-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Энэ удаагийнБизнес, хөгжилбуландаа Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Ард капиталкомпанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаярыг урилаа.   -“Эрдэнэс Таван­толгойкомпани нийт хувьцааныхаа 30 хувийг гадаадын хөрөнгийн биржид арилжаалах бэлтгэл ажлыг хийж байгаа. Гэхдээ үүнд мэргэжлийн хүмүүс бол­гоомж­той хандаж байгаа­гаа илэрхийлсээр байна. Таны хувьд? -“Эрдэнэс Таван­толгой” хаалттай хувьцаат компанийн 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө босгох тухай ярьж байна. Миний мэдэж байгаагаар 2010 оноос хойш Засгийн газраас эхлээд холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэр гарч байсан. Харамсалтай нь ажил хэрэг болсон зүйл алга. Гэсэн хэдий ч зул бадамлана гэдэгт итгэж хүлээдэг ард түмэнтэй улс учраас итгэсээр л байна. Үнэн хэрэгтээ 2016 оны сонгуульд МАН орохдоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эргэлтэд оруулна гэж амлан мөрийн хөтөлбөртөө оруулсан шүү дээ. Гэсэн хэдий ч хоёр жилийн хугацаанд бодит ажил хэрэг болгоогүй. Тэгэхээр улс төр талаас нь харвал ирэх сонгуульд барих барьцтай байхын тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зах зээлд гаргахаар ажиллах болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Харин мэргэжлийн хүмүүсийн хувьд эмзэглэж байгаа асуудлыг огт тооцож харахгүй байх шиг. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр байгаа хөрөнгө оруулагчид биднийг хүлээж авах нөхцөл бүрдсэн эсэхийг баттай мэдэх хэрэгтэй. Магадгүй дэлхийд байгалийн баялгаараа танигдан “од” болж байсан үеийнхээ “дурсамж”-ийг ярих байх. Эдийн засаг 17 хувийн өсөлттэй байх үетэй өнөөдрийг харьцуулж болохгүй. Тиймээс судалгаатай, үндэслэлтэй, тоон баримт, гарц гаргалгаатайгаар энэ ажлыг хийх учиртай. Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу ажиллаж байгаа учраас судалгаа, шинжилгээ хийсэн гэх байх. Тэгвэл ажлын хэсэгт нь мэргэжлийн хүмүүсийг оруул­сан уу гэдэг асуу­далд адаглаад хариулт өгөх ёстой. -Гэхдээ бид огт хийж үзээгүй мэтээр ойлгож болохгүй байх. Манай улсын компаниуд олон улсын захад хувьцаа гарган амжилттайгаар хөрөнгө босгосон түүх байдаг шүү дээ? -2010 онд “Энержи ресурс” компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж 750 сая ам.доллар босгосон үеийн төсөөллөөр ажиллаж болохгүй гэж хэлээд байгаа юм. Сайн туршлага бий. Тухайн үед “Энержи ресурс” компанийн нэгж хувь­цааных нь ханш 7.02 хонгконг доллараас 11 болтлоо өсч байсан түүх бий. Тэр ч бүү хэл “Оюутолгой” Нью-Йорк, Торонтогийн биржид давхар бүртгэлээр IPO хийж хувьцааных нь ханш 28 ам.доллар хүртэл өсч байсан нь ч үнэн. Энэ мэтчилэн Монголд үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй уул уурхайн компани гадаадын хөрөнгийн бирж дээр гарч байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр компанийн хувьцааны ханш шалдаа буутал уначихсан байгаа. Тухайлбал, 7.02 хонгконг доллараар гарч байсан хувьцааны ханш 0.12 цент болтлоо уначихсан байгаа. Бусад компанийн тухайд ч ялгаагүй. Тэр ч бүү хэл 130 ам.долларын үнэлгээтэй байсан хувьцаа нэг ам.доллар болтлоо унасан. Бодит үнэн гэвэл энэ. Монголчууд дэлхийн зах зээл дээр, хөрөнгө оруулагчдын хувьд хэн бэ гэдгээ харах толь гэж болно. Бидний үнэлэмж ийм төвшинд байхад гадны хөрөнгийн бирж дээр IPO хийж чадна гэдэгт үнэндээ эргэлзэж байна. -Уул уурхайн компаниудын үнэлэмж тийм ч сайн биш болсныг хөрөнгийн захын мэргэ­жилтнүүд хэлж байсан. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ? -Би зөвхөн нэг жишээ дурдъя. Саяхан хүртэл “Степ голд” компани Торонтогийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Монголд ирсэн. Гэтэл нинжа нар ажлыг нь хийлгэхгүйгээр барахгүй эх орныхоо газар нутгийг сэндийчүүлэхгүй гээд боссон байдаг. Энэ хооронд Торонтогийн бирж дээрх хувьцааны ханш уначихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, худалдан авах эрэлт хэрэгцээ байхгүй учраас хувьцааны ханш унаж байна. Дотоод, гадаад гэж ялгалгүй хувьцааны ханш унах шалтгаан нь компанийн үйл ажил­лагаатай шууд холбоотой байдаг. Ямар ч ажил хийхгүй байвал компанийн хөрөнгө эргэлдэж өснө гэж хэн ч харахгүй. Тиймээс хөрөнгө оруулагчдад итгэл төрөхгүй. Хэдийгээр хувьцаа эргэлтэд орж байгаа ч үйл ажиллагаа нь тогтворжих нь бүү хэл, явагдахгүй байгаа төсөлд хэн ч мөнгөө оруулахыг хүсэхгүй. Ийм нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр гаргах тухай ярьж байна шүү дээ. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд Монголд орж ирсэн хөрөнгө оруулагчдыг “шатаагаад” гаргахаас гадна гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байсан өнөөх 40 гаруй компанийн хувьцааг авсан хөрөнгө оруулагчдыг ч “шатаачихаж” байгаагаа ойлгох учиртай. Ийм замаар нэр төрөө алдчихсан, ямар ч итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол төрөхгүй. Байдал ийм байхад “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх тухай л яриад байх юм. -Ямартай ч IPO хийх бэлтгэл ажлаа эхэлчихсэн. Тиймээс амжилттай хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? -Нөхцөл байдал хүнд байгаа үед IPO хийнэ гэдэг амар ажил биш гэдгийг онцолмоор байна. Үнэхээр ажил хэрэг болгож амжилттайгаар хөрөнгө босгохыг зорьж байгаа бол нэн тэргүүнд гадаадын зах зээл дээрх Монгол Улсын үнэлэмжийг өсгөх ёстой. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд дотоод зах зээлээс эхлэх учиртай. Яг үнэндээ дотоод асуудлаа зохицуулж, шийдвэрлэж чадахгүй байна шүү дээ. Зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй бусад салбарт ч эх орон гэж цээжээ дэлдсэн, ажил хийлгэдэггүй нөхдүүд бий. Жишээлбэл, “Степ голд” компанийн хувьцаа унах болсон шалтгаан нь манай улсаас шууд шалтгаалсан гэж болно. Ажлаа эхлүүлж чадахгүй байгаа учраас Ерөнхий сайдын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд асуудлаа тавьж шийдвэр гаргаж өгөхийг хүссэн ч “хөдлөхгүй” л байна. Энэ мэтчилэн холбогдох байгууллагуудад нь хандсан ч ямар ч шийдэл гарахгүй байгаа тухай хөрөнгө оруулагчид толгой сэгсрээд яриад байна. Энэ тохиолдолд Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах хүн хаанаас ч олдохгүй. Ийм байж IPO хийж хөрөнгө босгох тухай ярих нь илүүц. Үнэндээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гадны биржид гаргах гэж байгаа бол манай улсад ороод ирсэн гадны хөрөнгө оруулагчдыг хамгаалах хэрэгтэй. Мэдээж гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль дүрмийг ягштал биелүүлдэг байх ёстой. Үүний дараагаар дэлхий нийтэд мэдээллээ түгээж хүмүүсийн итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Хульхиддаг” Монгол биш болсон гэдгээ бодит жишээгээр харуулж, зарла. Ер нь аль ч салбарт судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн ажилладаг. Улстөрчид гэдэг бүх зүйлийг мэддэг “Ванга” биш. Тэдэнд салбарын мэдээллийг бүрэн ойлгох хугацаа ч байхгүй гэдгийг хүмүүс хэлдэг биз дээ. Тэгэхээр салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тэдний оролцоог хангаж сурмаар байгаа юм. Ингэснээр төсөл амжилттай болдог жишээ ч бий. Энэ удаад хийхээр төлөвлөж байгаа IPO-гийн тухайд бол шат дараатай арга хэмжээ авах ёстой. -1072 хувьцаа эзэмшигчдэд ирэх он гаргаад ногдол ашиг тараана гэдгээ компанийн зүгээс мэдэгдсэн. Хувьцаа нь эргэлтэд ороогүй байхад ногдол ашиг хуваарилах боломжтой юу? -Ногдол ашиг тарааж болно. Гэхдээ дотоодын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал гарна. Нөгөөтэйгүүр компани нээлттэй болж байгаа эсэх чухал. Бүх мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байх ёстой. Хувьцааг нь хүмүүс чөлөөтэй арилжаалах эрхтэй байх ёстой. Өнөөдрийн тухайд 1072 хувьцаа эзэмшигч арилжаанд орох, бэлэглэх эрхгүйгээр барахгүй бүр саналын ч эрхгүй. Тэр ч бүү хэл, саналын эрхтэй хувьцааг хэрхэх талаар ямар ч зохицуулалтгүй. Тэгэхээр дотоодын зах дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг гаргаж, хувьцаа эзэмшиг­чийг арилжаалах, худалдаж авах боломжтой болго­чих. Түүний дараагаар эрсдэлээс хамгаа­л­ах механизмаа бүр­дүү­лэхийн тулд сал­барын мэргэжилт­нүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй. Аливаа зүйлийг олон талаас нь харж, санал солилцож, хэлэлцсэний дараа шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй, өгөөжтэй байдаг. Мөн шат дараатай, тууштай байх нь бизнесийнхэнд төдийгүй улс орны эрх ашигт ч эерэгээр нөлөөлөх хүчин зүйл. Монгол Улс гаргасан шийдвэрийнхээ үр дүнг үзэхийн тулд тууштай байдаг гэдэг мэдээлэл гадаадын хөрөнгө оруулагчдад маш чухал хөшүүрэг болно. Бизнесийнхний хувьд ашиг олох нь чухал. Үүний тулд тогтвортой ажиллахыг эрмэлздэг. Тэгэхээр бид нүүр гараа угааж, нөгөө хувцсаа өмсч байгаад бодлогоо зөв тодорхойлж, тууштай ажил­лах орчныг нь бүр­дүүл­бэл гадаад, до­тоод гэлтгүй хөрөнгө оруу­лагчид орж ирэх болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

6 цаг 56 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

7 цаг 19 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

7 цаг 20 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

7 цаг 20 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

8 цаг 32 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

9 цаг 6 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

9 цаг 28 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

9 цаг 49 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

10 цаг 6 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

10 цаг 22 мин