ОХУ Америкийн бараанд импортын нэмэлт татвар тогтооно

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Ган төмөр, хөнгөн цагаанд тогтоосон гаалийн татварын хариуд АНУ-ын импортыг хязгаарлах арга хэмжээ авна гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Максим Орешкин мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэхдээ "АНУ ган төмөр, хөнгөн цагаан оруулахад нэмэлт татвар тогтоох хэлбэрээр хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн авч байгаа, ОХУ-д учирч байгаа алдагдалд нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаатай холбогдуулан ОХУ одоо Дэлхийн худалдааны байгууллагаас олгосон өөрийн эрхийн дагуу АНУ-ын импортын бараанд тэнцвэржүүлэх арга хэмжээ авч байна” гэв. Эдгээр арга хэмжээ зөвхөн ОХУ- д үйлдвэрлэдэг ижил төрлийн бараанд хамаарах бөгөөд ойрын үед хэрэгжиж эхэлнэ хэмээн сайд тодотгов. Энэ бүхэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн тэрээр нэмж хэлэв. Ган төмөр, хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулсны хариуд АНУ-ын 537,6 сая долларын бараанд гаалийн татвар ногдуулж магадгүй гэдгээ ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад тавдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн. АНУ гуравдугаар сарын сүүлчээр ОХУ-аас оруулах ган төмөрт 25, хөнгөн цагаанд 10 хувийн гаалийн татвар ногдуулсан. Вашингтон энэ шийдвэрээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар үндэс болгодог. Үүнийг худалдааны маш олон түнш дургүйцэн хүлээж авсан. ОХУ энэ шийдвэрийг хууль бус гэж нэрлээд хариу арга хэмжээ боловсруулахаа амласан билээ. Америкийн зарим бараанд гаалийн татвар ногдуулан Вашингтоны үйлдлийн хариуг Бээжин аль хэдийнэ авчээ. Худалдааны ширүүн дайн болох гэж олон шинжээч төсөөлж байна. Эх сурвалж: www.polit.mn    
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

3 цаг 8 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

10 цаг 37 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

11 цаг 28 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

11 цаг 35 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

11 цаг 49 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

12 цаг 11 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

16 цаг 34 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

16 цаг 39 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

16 цаг 49 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

16 цаг 54 мин